• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан заан шиг хэмжээтэй амьтны яс Польшоос олджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн сүүн тэжээлтнүүдийн өвөг дээдэс болох эрт галавын аварга биет мөлхөгч амьтны ясыг хэсэг археологичид Польшийн нутаг дэвсгэрээс олсноо зарлажээ. Триассын галавын үед буюу 200 орчим сая жилийн өмнө амьдарч байсан нь түүнийг үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн оршиж байсныг баталж байна.

Хэдийгээр тэр үед дэлхий дээр үлэг гүрвэлүүд ноёрхож байсан ч терапсидууд гэгддэг өнөөдрийн сүүн тэжээлтнүүдийн өвөг дээдэс болох амьтад зэрэгцэн оршиж байжээ.

Польшоос олдсон амьтан нь 9 тонн орчим жинтэй, зааны хэмжээний өндөртэй байсан гэнэ. 

Эрдэмтэд энэ амьтныг терапсидуудын нэг бүлэг болох дайсинодонт төрөлд хамаарна гэж үзжээ. Улмаар нэрийг нь Lisowicia bojani гэж шинжлэх ухаанд бүртгэсэн нь олдвор анх илэрсэн Польшийн Лисовице тосгоны нэр, мөн Германы анатомич Людвиг Хайнрих Боянусын нэрний хослол юм.

Дайсинодонтууд (dicynodonts) нь жижиг мэрэгч шиг хэмжээтэйгээс эхлээд аварга том хэмжээтэй хүртэл олон төрөл байжээ.

 

Тэдний ихэнх нь шүдгүй байсан. Хэдийгээр мөлхөгч, хэвлээр явагч амьтнаас үүсэлтэй боловч өнөөдрийн бүх сүүн тэжээлтнүүд, тэдний дотор хүний өвөгт тооцогддог.

Шведийн Уппсала их сургууль, Польшийн шинжлэх ухааны академийн хамтарсан баг шинэ амьтны төрөл зүйлийг илрүүлжээ. Тэдний нээлтийн тухай материал Science сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Нээлт нь эрт галавын үеийн үлэг гүрвэлээс бусад төрлийн амьтдын тухай ойлголтыг өөрчилж байгаагаараа ач холбогдолтой гэнэ. Үүнээс гадна тухайн үед ямар хүчин зүйл үлэг гүрвэл төдийгүй бусад амьтдыг ийм том биетэй болгож байсныг судлах шаардлагатай болгож байна гэж Польшийн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор Томаш Сулеж ярьжээ.

Лисовице нь дайсинодонтуудын хамгийн залуу олдвор төдийгүй, үлэг гүрвэлээс бусад төрлийн амьтдаас хамгийн томд тооцогдож байгааг Уппсала их сургуулийн доктор Грзегорз Недведзки онцолсон байна.

Тэдний үзэж байгаагаар ийм шинэ төрөл зүйлийн амьтныг нээх нь эрдэмтэн хүний амьдралд нэг тохиох аз ажээ.

 

Эх сурвалж: Independent

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.138] 2018/11/23
Тэр үед дэлхийн татах хүч одоогийнхоос хоёр дахин сул байсан гэж сонсоогүй юу?.Хэрэв орчин цагт ийм том амьтан байх юм бол яс нь биеэ даахгүй хугарах буюу бэртэнэ.Улмаар амьдарч чадахгүй.Жингээ даахгүй гэсэн үг.Олон сая жилийн өмнө бол түүний жин хоёр гурав дахин бага байна.Саран дээр бид буугаад алхахад жингүйдлийг мэдэрч илүү хүнд зүйл өргөж чаддаг.Илүү өндөр үсрэх боломжтой.Хэт өндөр үсэрвэл саран дээрээс ховхорч буцаад удаан бууна.Бүх рекордыг эвдэнэ.Магадгүй татах хүч бага бол эргээд буухгүйгээр сансарт аймшигтайгаар үхтлээ жингүйднэ
1 | 1 Хариулах
Зочин [103.10.21.45] 2018/11/23
дэлхий дээр үлэг гүрвэл мэтийн аварга биет амьтад байгаагүй,энгийн амьтдын чулуужсан яс энэ олон сая жилийн хугацаанд тэгш хэм айхтар алдалгүй ердөө ургацан хэрэг
0 | 1 Хариулах
Lol [66.181.161.48] 2018/11/23
Дорноговийн энергийн төвөөр орохдоо чулуужсан модыг хараарай. Геологчид таны комментыг хараад...
0 | 0 Хариулах
ДАНРАВ [59.153.113.125] 2018/11/23
ЭНҮҮНИЙГ БАС МАРГААНГҮЙ НӨГӨӨ "ЕРТӨНЦИЙН ЭЗЭН" БҮТЭЭСЭН БАЙХ ДАА, ТЭЭ? ККК..
1 | 1 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/11/23
Тэр "цовдлуулсан динозавр"-ыг ухаж олох нь манай палеонтологийнхны хийж ажил болно ;-)
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.215] 2018/11/23
Үлэг Гүрвэлүүд өндөр технологитой байсан бол яах уу? Сармагчин-хүн хоёр шиг нэг төрөл зүйлээс байгалийн шалгарлаар хоёр өөр төрөлд хуваагдчихсан, ухаантай үлэг гүрвэлийн төрөл зүйл нь өөрсдийн сансарын хөлөгтэй, метеор борооноос өмнө аюулыг мэдрээд дэлхийг орхисон бол яах вэ? хэдэн сая жил гэдэг ямар нэг төрөл зүйлийг байгалийн шалгарлаар ухаант болж хувьсахад хангалттай хугацаа, ингээд бодохоор ёстой л дэлхий ертөнц Монголоос минь хэдэн триллион дахин том юмдаа
4 | 2 Хариулах
Зочин [202.126.89.12] 2018/11/24
Сүүн тэжээлтэн их мөхлийн дараа үүсээд 65 сая жил болж байна гэтэл үлэг гүрвэлийн үе 200 гаран сая жил үргэлжилсэн магадгүй тэр үеийн ухаант гүрвэлүүд солирийн мөргөлтөөс биш өөрсдийгөө цөмийн зэвсэгээх устгасан ч байж болно гэж боддог энэтхэгээс цөмийн зэвсэгийн дэлбэрэлтээс л үүсэж болох шилний хайлмал их хэмжээгээр олддог гэж уншиж байсан юм байна
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2018/11/23
Тэр үеийн расс-ын хооронд буюу сүүн тэжээлтэн, халуун цуст аварга амьтад болон өндөглөдөг, хүйтэн цуст динозавруудын хооронд цөмийн дайн болж, энэ бүх амьтад устсан. Цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийн ур мөр болох том том тогоонуудыг нь бид солирын мөргөлтөөс үүссэн гэж бодож тайлбарлаж, солирын мөргөлтөөс болж эдгээр соёл иргэншлийг мөхсөн гэж үздэг хаха ;-) Тэр үеэс үлдсэн техник, технологийн ул мөр харин хаачсан юм бол оо хаха ;-) Манайхан үргэлжлүүлээд биччих нь биз хэхэ
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.215] 2018/11/23
Би яг тийм зүйл бодоод сууж байлаа, магадгүй Үлэг гүрвэлийн соёл иргэншил материалистик бус цөмийн Молекул, байгалийн энерги дээр тулгуурлаж байсан байж болох юм, метал, ганг хүн төрөлхтөн шиг боловсруулахгүй , дэлхийг орхиж явах үедээ тодорхой хэмжээгээр нь боловсруулаад сансарын хөлөг гэх мэт зүйлээр явсан байж болно, ингээд өөрийнхөө ярьж байгааг бодохоор ёстой л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм хэхэ
2 | 1 Хариулах
Зочин [64.71.174.93] 2018/11/23
Зөгнөлт кинон дээр ч ийм балай зүйл гарахгүйлдээ
0 | 1 Хариулах
Зочин [89.132.87.152] 2018/11/23
tegeed tiim uleg gurvel amidarch bsan gesen ul mur n haana bn?.hiij buteesen zuils n haana?.ul mur n haana bn?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2018/11/23
Би зүгээр өөрийнхөө төсөөллөөр тийм байвал яах вэ гэж асуулга маягын юм ярьж байхад тэр нь тэгээд хаана байна гээд дайраад байх юм? Тархины хөгжил жаахан удаан уу гүү юу? эсвэл мулгуу юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.12] 2018/11/24
Аливаа байгалийн бус зүйл 1 сая жилээс илүү оршин байж чадахгүй чулуунаас бусад нь цөмийн хорт хаягдал дэлбэрэлт дөнгөж 25000 аас 50000 жилийн дотор задарч дуусна 100 наслаж чаддагүй хүн төрлөхтөнд 1000 гаар тоологдох жил их хол сонсогдож байгаа болохоос
0 | 0 Хариулах
Зочин [202.21.110.195] 2018/11/23
Өнөөгийн бүх сүүн тэжээлтний өвөг амьтад тэр үед нүхэн дотор амьдардаг хулгана шиг хэмжээтэй байсан
2 | 2 Хариулах
Зочин [202.170.67.28] 2018/11/23
tsag hugatsaagaar aylaa shaagad bgn moo [хориотой үг] mine
1 | 0 Хариулах
Demii shuu [202.9.43.75] 2018/11/23
Dinegt
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.11] 2018/11/23
Дээдэх 2-оо энэ хүний хэлсэн үнэн. Эрдэмтэд тэгж үздэг. Савтай үр төлөө биен дотроо бойжуулаад гаргадаг амьтад жижиг байсан учраас байгалийн аюулд өртөж усталгүй амьд гарсан гэдэг.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.161.48] 2018/11/23
Tim shuu. Undug bolgoj turuuleed hool tejeelee ereh zuur uriin endegdel undur bsan. Harin huhtun tejeelten biydee teej turuulj irsen tul amid uldsen yumdaa gj
0 | 0 Хариулах