Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Дархан мах корпораци” ЖДҮ-ийн зээлтэй холбоотой албан ёсны тайлбар ирүүллээ

ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын талаар бид цувралаар хүргэсээр байгаа билээ.

Энэ хүрээнд 2016 оны наймдугаар сард томилогдон БХБЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Ш.Лхамсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Дархан мах корпораци” ХХК нь ЖДҮХС-гаас 2017 онд зээл авсан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн

Тэгвэл “Дархан мах корпораци” ХХК-аас энэ талаар албан ёсны тайлбараа манай редакцад ирүүллээ. 

“Дархан мах корпораци” ХХК нь 2017 оны зургаадугаар сарын 14-ний өдөр ЖДҮ-ээс 450 сая төгрөгийн зээл авсан байна. 

 

Харин дэд сайд Ш.Лхамсүрэнгийн хувь эзэмшдэг “Нүүдэлчин групп” нь 2017 оны наймдугаар сарын 18-нд “Дархан Мах корпораци”-ийн хувьцаа эзэмшигч болж Улсын бүртгэлд бүртгүүлжээ. 

 

Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас тоног төхөөрөмж шинэчлэхээр зээл авсан компанийг “Нүүдэлчин групп” зээлтэй нь хамт худалдан авсан байна. Улмаар 2018 оны есдүгээр сарын 19-нд “Нүүдэлчин групп” нь “Дархан мах корпораци”-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдсан талаар тайлбар ирүүллээ.