Уншиж байна ...

Хоёрдугаар сарын 1-ний Бямба гарагт автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг болно

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 15 цаг 27 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд нийтийн тээврийн автобусаар зорчих төлбөрийг 1,000 төгрөг болгох хугацааг хойшлуулаад байв.

2025 оны хоёрдугаар сарын 1-нээс буюу ирэх Бямба гарагаас том хүн 1,000 төгрөг төлж нийтийн тээврийн автобусаар зорчино гэж НТБГ-аас мэдээллээ. Ингэхдээ нэг удаа 1,000 төгрөг төлсөн бол тухайн өдөртөө гурван удаа үнэгүй дамжин суух боломжтой болгожээ.

Өөрөөр хэлбэл автобуснаас буух бүрдээ мартахгүйгээр Umoney картаа төхөөрөмжид уншуулснаар дамжин суух хөнгөлөлтийг эдлэх бөгөөд өдөрт 1,000 төгрөгөөр дөрвөн удаа зорчино.

Харин банкны картаар үйлчлүүлсэн тохиолдолд зорчилт бүр 1,000 төгрөг байна.

Хүүхэд нийтийн тээвэрт 200 төгрөг төлж зорчих нь хэвээрээ байгаа юм.

X:19 буюу "Сүхбаатарын талбай-Чингис хаан олон улсын нисэх буудал" чиглэлийн автобусанд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөг төлөх бол X:20 "Таван шар-Чингис хаан олон улсын нисэх буудал" чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөгөөр зорчих тарифыг тогтоожээ.
зураг
 
зураг
 
зураг