Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлэх шийдвэр гаргав. Үүнтэй холбогдуулан нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара: Өвөл, хаврын морин уралдааныг цуцлах тухайн үеийн шийдвэрийг маш олон бодит нотолгоонд тулгуурлаж гаргаж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газар өөрөө энэ шийдвэрээ цуцаллаа.
Хаврын морин уралдааныг зохион байгуулахын эсрэг байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сошиалаар заналхийлж байна. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Би ганц л зүйл хэлэх гэсэн юм. Хүүхдийн амь насаар дэнчин тавьж байж хадгалж үлдэх өв соёл, заншил юм бол тийм зүйл байгаад хэрэггүй. Хүүхдийн эрх нэгдүгээрт байх ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!