Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг өчигдөр ашиглалтад оруулжээ. Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 25 ортой бөгөөд иргэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болсон байна.
Тус дүүргийн 22 болон 33 дугаар хорооны нийт 7,538 иргэн эрүүл мэндийн төвд хандсанаар дүрс оношилгоо, лаборатори болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах нөхцөл бүрджээ.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2023 онд шинэ төв барих ажлыг эхлүүлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан юм.
Харин нийслэлээс энэ онд тус төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг шийдэж өгнө. Ингэснээр тус ЭМТ-ийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, дөрөв дахин илүү хүчин чадалтайгаар ажиллах боломжтой болох юм” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!