Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 31 хоногийн хугацаанд Телеграм залилангаас үүдэн ₮164.1 саяын хохирол иргэдэд учирчээ

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ердөө 31 хоногийн дотор цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Телеграм залилантай холбоотой 24 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ хугацаанд Телеграм залилангаас үүдэн иргэдэд 164.1 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Залилагчид бүү боломж олго хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.

Залилангийн хохирогч болохоос сэргийлэх алхам: 

Цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд facebook ашиглаж найзуудаас нь мөнгө зээлэх зурвас ирвэл өөрөө мөн эсэхийг лавлаж асуух шаардлагатай.
Telegram, wechat, viber зэрэг цахим аппликэйшн ашиглаж танд ажиллах таатай нөхцөлийг санал болгох, ажлын байранд урих, бараа бүтээгдэхүүн сурталчлах замаар урьдчилгаа төлбөр шаардах, хувийн мэдээллээ бусдад өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.
Илэрхий хуурамч буюу гадаад хүний нэр зураг ашигласан хаягтай харилцахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
зураг