ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Дуламсүрэн: "Дүнжингарав" бол Монголын өв соёл биш

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын начин, тод манлай уяач, үндэсний сурын харвааны I зэрэгтэй Ц.Дуламсүрэн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хаврын морин уралдаан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан биет бус оюуны өмч, соёл гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван төрлөөр зүтгэж яваа учраас өөрийгөө өв тээгч мөн байх гэж бодож байна.

Ойрын өдрүүдэд "Дүнжингарав" нэр нь "Шөнөжингарав" болоод шүүхийн шийдвэрийн тогтоолоор хориглосон уралдааныг хэсэг бүлэг улсууд сэргээе гэж талбай дээр жагсаал хийлээ. Энэ жагсаалыг нь Төр засаг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, нэг талаасаа бол жагсаал юм шиг, нөгөө талаар найр юм шиг болсон.

Одоогоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо (МҮМУУХ) болон Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ) гэсэн хоёр байгууллага морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Үндэсний баяр наадамд монгол морио уралдуулна гэсэн уриатай үйл ажиллагаа явуулдаг МҮМУУХ-г нь би тэргүүлдэг. Нөгөө холбоо нь саяхан наймдугаар их хурлаа хийгээд даргаа сонгосон, талбай дээр жагсаал хийдэг улсуудын ихэнх нь бүрдүүлдэг юм.

Гэхдээ би өнөөдөр холбоогоо төлөөлж ирээгүй. Харин өв тээгч иргэн, хууль эрхзүйч мэргэжилтэй хүний хувьд үзэл бодлоо илэрхийлье" гэв.

"Шүүхээр шийдсэн асуудлыг Засгийн газраас буцаах нь хууль бус" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Хаврын "Дүнжингарав" уралдаан өв соёл мөн үү? Үүнийг өв соёл биш гэдгийг түмэн олон мэдэж байгаа. Үндэсний их баяр наадам, бөх, сур, морин уралдаантайгаа биет бус оюуны өв соёл гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Эрлийз морь уралдуулах гэсэн хүмүүс "Монголоороо байя" гэж уриалдаг болжээ. Гуравдугаар сард морь уралдахгүй бол Монгол байхгүй болчих уу. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал гишүүн улс төрийн захиалгаар ийм юм хийж байна гэж ярьсан. Би үүнийг баримттай гэж бодож байгаа. Талбай дээр янз бүрийн шалтгаанаар морьтой жагсъя гэхээр цагдаа нар нь гаргадаггүй. 

Би МҮМУУХ-ны тэргүүний хувиар үндэсний баяр наадмын хуульд зургаан насны монгол морио уралдуулж өгөөч гэж долоон морьтой залуутай орж ирээд цагдаад баригдаад буцаж байлаа. 

Бид уралдаан нээж өгөөч гэж яриагүй. Зөвхөн Үндэсний баяр наадмын тухай хуульд үндэсний морин уралдаан гэсэн заалт байдаг. Үүнд тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал морь уралдах боломжтой. Энд найман настай хүүхдээр морь унуулахыг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Учир нь өв соёл гэж бүртгээд авчихсан учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Засгийн газраас буруу шийдвэр гаргавал захиргааны хэргийн шүүхээр хэлэлцдэг. Засгийн газар 57 дугаар тогтоолыг гаргахдаа шүүхийн шийдвэрийг дагасан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад Засгийн газраас ингэж шийдвэрлэсэн нь буруу.

Тийм учраас хуульч, хүний эрхийн төлөө ажилладаг, хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг, жинхэнэ монгол хатан эмэгтэй УИХ-ын гишүүн гэж Х.Баасанжаргалыг дэмжиж байна" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
138
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Basca Feiza [216.240.76.240] 2025/2/2
сайн байцгаана уу. Ц. Дуламсүрэн гэх хүнтэй үзэл нийлж нийцэж байна. Монголууд Бид өвөл ч гэсэн, хавар ч гэсэн морь малаа уралдуулдаггүй байсан байхшүү. Яахав, өвөл цагаар ан авд бөөндөө гарч явцгаах бол байсан байхаа. Маний мэдэхийн орчин цагт буюу саяхныг болтол л "өвлийн уралдаан", "хаврын уралдаан" гэж огт байж байсангүйдээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.235] 2025/1/31
улныхан нь одон авах гээд уралдаад хүүхэд гаргачихаад сүүлдээ нөгөө хүүхдүүд нь бохир бизнесийн золиос болж байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.92.235] 2025/1/31
гадныхны л бодлого яваад байгаа юм. миеэ, улаан гэх мэт улаан авилгагчид алдарт уяач болж монголчуудыг хэдэн малдаа донтоод мал хэвээр нь байлгах гээд. хүүхдүүдийг нь моринд донтуулаад соёл иргэншлээс холдуулаад. меэ эд нар л мөнгөө багтааж ядаад бооцоо тавих гээд байж ядаад байхгүй юу.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.148] 2025/1/31
Дубай, Токио, Кентукки зэрэг хотод болдог дэлхийн сонгодог морин уралдаанд 48кг-аас доош жинтэй, жижиг биетэй, насанд хүрсэн хүн (Jockey)-ээр хурдан морь унуулдаг жишгийг бид хэрэглэх цаг болжээ!!!
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/1/31
Хүүхдийн цусаар Монголын өв соёл баталгааждаг юм бол тийм өв соёлтой байгаад хэрэггүй байх. Нүдэнд нь мөнгө, ашиг сонирхлоос өөр юм харагдахаа больчихсон хэдэн овлигогүй лагаанууд л байна лээ. Энэ хүн маш зөв ярьж байна
5 | 1 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/2/1
Чи муу ллр нэг ч болов өнчин хүүхдэд ганц чихэр авч өгч үзсэн үү. Чадаагүй бол олон юм бүү хуцмой.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.185.46] 2025/1/31
Ядарсан ,зүдэрсэн ,өвдсөн , өнчирсөн хүүхдүүдэд нэг ч тусалж үзээгүй өмхий ху жаанууд гэнэт л хүүхдэд хайртай болчихоцгоож гэнэ. Битгий худлаа сүржигнээд бай. Чадахгүй байж бүү чарлацгаа заа юу.
1 | 9 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/1/31
Чиний тусалсан чинь хаана байна, тусалдаггүй юм аа гэхэд битгий гай бол гэж хэлээд байна. Цус ойртоод бүр толгойгоороо юм сэтгэхээ ч больчихсон хэдэн үхэрнүүдтэй юм яриад ч нэмэргүй. Дуртай юм бол өөрсдөө тэр морин дээрээ мордоод уралд лагаанууд минь
2 | 1 Хариулах
Уаяч Б [202.126.91.26] 2025/1/31
Ер нь за даа манай төв газрын том том залаатангууд (сүүлийн үеийн ) уаячид ч юуных нь өв соел тээгчид байх вэ дээ. Гэмт хэрэгтэнгүүд ба шударга бус олсон мөнгөөрөө аль сайн морьдыг өндөр үнээр цохиж аваад хөлсний уяачаар унуулсан аль бүтэхгүй новшнууд шүү дээ. Бид өөр хоорондоо ярьдаг мэддэг шүү дээ. Дуугардаггүй л болохоос биш. Моринд допинг шахна тэгээд галзуу морьд уралдана. Сайн морь гэнэт гарч ирээд л алга болдог. Дээр үеийнх шиг Доржсүрэнгийн хээр, Марын хээр, Түвдэнгийн алаг гэдэг шиг олон жил давхиж бгаа морьд бнэ уу? Бхгүй. Допинг шахуулсан морь 2 жил болоод л үхнэ
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2025/1/31
Уяачдын энэ тод манлай, юу юу ч гэнэ үү бүх цолийг нь хураагаад толгой дээрээ овоолдог төмөрийг нь авч хаях хэрэгтэй. Хэзээ байтлаа уяач өөрөө цол аваад явдаг байсан юм. Харин хурдан хүлэг бол өөрөө түмнээс цолоо хүртээд болоод эзнээ алдаршуулдаг байсан шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.204] 2025/1/31
Маш зөв ярьж байна шүү монголчууд өвөл хаврын морин уралдааныг хэзээ ч шөвшөөрч байгаагүй юм шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.68] 2025/1/31
Дуламсүрэн зомбид хазуулчихаж
0 | 3 Хариулах
Зочин [66.181.180.57] 2025/1/31
Эмэгтэйчүүд рүү арслан шиг дайраад байсан уяачид аймгийн засаг дарга руугаа дайрахгүй гөлөг болох шив.
4 | 0 Хариулах
💩 [66.181.189.39] 2025/1/31
dunjingarav marav ene haanah ug ve,mongol lav bish
0 | 0 Хариулах
ккк [171.6.249.149] 2025/1/30
нэг нэг виртуаль морьтой болоод түүндээ нэр өгөөд өдөржин шөнөжин өвөл зунгүй уралдуулж болох үе ирцэн байхад заавал амьиан хүүхэд зоьоож яадаг бн аа кккк
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.193] 2025/1/30
Зөв ярьж байнаа.Гаднаас цэвэр цусны адуу нэрээр элдэв хаодвахт өвчинтөй адуу оруулж сонгол адууг бузарлаж байгаа шүү.Адууны дох,Сахуу гээд.Монгол азаргагы сэлдийг тайрна.Шалтгаан нь үржлийг нь зэрлэгээр зогсоож зөвхөн монгол азарганы сүргээ гадны чоно болон бусдаас хамгаалах зөн совинг л ашигладаг.Дэндүү монгол хүн гаргахгүй зан заншил бий болсон шүү.Нэг удаа гүүн дээр харайлгаад л 5.0 сая төгрөг гэх мэт
3 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.181] 2025/1/30
Засгийн газар нь угаасаа шүүхийн шийдвэртэй асуудлыг буруу шийдэж ард түмнийг талцуулах буруу шүү дээ.
6 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.181] 2025/1/30
Монголын балчир үрсийг хайрлах ёстой.тод манлай нэртэй юмнуудаас эхэлж шалга.Адуу олон зуун саяар зардаг татвар төлдөггүй.Толгой дээрээ илжигний толгойтой адилхан малгай өмсөөд их алдагдал амьтад.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.178.56] 2025/1/30
Парламэөнтын засаглалтай улс бол байгаа хуулиа засаад Наадмаас бусад үед 18 нас хүрээгүй хүн унах?г хориглочих. Мөн морины эзэн өөрөө унах ёстой гээд заачих. Засаг дарга зөвхөн онцгой тохиолдолд цуцлах эрх өг. Дүрмийг нь сайхан хуулиар батлаад өгсөн нь засаг дарга эсвэл Засгийн газар гэх мэт хүний гарт эрх мэдэл өгснөөс дээр !
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.56] 2025/1/30
Тийм үү өвөл дайснууд дайрдаггүй байсан уу? Украй дайн өвөл болсон !
0 | 9 Хариулах
Жирийн иргэн хүн [66.181.188.37] 2025/1/30
Дайн ямар хамаатай юм бэ, хүүхдийн эрх ярьж байхад....
5 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.181] 2025/1/30
Насанд хүрсэн хүн морио унаад байлдаж байсан юм сда минь.Балчир хүүхдээр морь унуулаад баясдаг балайнууд байгаагүй юм даа уяач нэртэй амьтан минь..
5 | 0 Хариулах
Зочин [103.57.92.232] 2025/1/30
Хүүхдүүд өвөл байлддаг байсан юм уу... эргүү янхан бэ
2 | 0 Хариулах
Wavy [202.55.188.87] 2025/1/30
Тгд хуулиа ядаж барьяа, зөвшөөрөгдсөн хугацаанд 8 настай хүүгээр морь унуулъя гэж үү? Насны босгыг 13, 14 хүртэл нэмэх нь зүйтэй бха.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.71] 2025/1/30
"50-60 км цагийн хурдаар допинг эм тариагаар бордоод галзууруулсан адууг хүүхдээр унуулахаа өв соёл гэж хэлж болохгүй. Гурван сар морины уралдаан зохион байгуулснаараа өв соёлоо харин ч устгана. Унаач хүүхдэд гурван сая төгрөг төлөөд 300 сая төгрөг авах гээд эрлийз морьдоо уралдуулж байна. Жирийн монгол уяачдын нэрийг барьж хэсэг бүлэг хүмүүс жагсаж, улс төрд нөлөөлж байна" Монгол Улын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн
11 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2025/1/30
Данхан толгойтоос илүү тэр хүнд итгэж, улс орныхоо хувь заяа, үр хүүхдийнхээ ирээдүйг даатгаж байгаа оркууд л улс орныг сүйрүүлж байна. Ерөнхий сайд хийхэд Оюун-Эрдэнэд боловсрол, ажил амьдралын туршлага толгой, ёс суртахуун байхгүй.
5 | 0 Хариулах
Zo [202.126.89.167] 2025/1/30
Эрлийзүүд л эрлийз морь уралдуулах сонирхолтой юм шиг ээ
5 | 1 Хариулах
уяач [171.6.249.149] 2025/1/30
Эрлийз морь оруулж ирээд өвөл зунгүй бооцоогоор мөнгө олох гэсэн нэг ёсны адууны ченж нар жагссан шүү дэ! Хүүхдийн амь нас сохор зорсны шнэгүй бөгөөд зүгээр мөнгө мөнгө мөнгө гэсэн луйварчид олигтой уяач ч бхгүй!
9 | 0 Хариулах
Зочин [66.181.180.250] 2025/1/30
Ene bol jinxene Mongol xynii ug baina. Xyyxdiin amiar naadna geed baigaa xymyys bol Mongol bish.
7 | 0 Хариулах
Pee [202.131.225.197] 2025/1/30
Ene hun uuruu buh, uyaach, harvaach ym bna! ingej jinhene utgaar ni eriin 3 naadamdaa jinhene uv soyoliinhoo daguu hiij boldog l ym bna shde! yaagaad ene uyaach nar adilhan buh uu barildaad sur aa harvaad baij boldoggui ym bee?
13 | 0 Хариулах
Зочин [66.181.176.148] 2025/1/30
Хөөе, энэ хүн чинь жирийн бөх, уяач хүн гэхэд манай Ерөнхий сайдаас хамаагүй илүү ухаантай хүн байна шдээ!!!
27 | 0 Хариулах
Зочин [59.153.115.247] 2025/1/30
БУСДЫН ХҮҮХЭД ХҮН БИШ МИНИЙ ХҮҮХЭД ХҮН ЗАРЧИМТАЙ ГЭЭД ДУХАНДЭЭР НЬ БИЧСЭН БН
3 | 0 Хариулах
Зочин [185.187.243.112] 2025/1/30
Хөөх, хаанаас бас нэг зайран гараад ирвээ?
1 | 11 Хариулах
Зочин [126.22.9.118] 2025/1/30
Үхэж далдар цаашаа, муу пизда минь.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.96] 2025/1/30
Алдарт уяач Даваахүү гэгч Дорнодод ковидын жил өвчин тарааж олон хүний амь насанд хүрсэн хүн дээ.Хэдэн малаа байршуулах гэж шуналтаж, тэнэж явсан нахаль тэнэг өвгөн.
9 | 3 Хариулах
Зочин [91.148.239.22] 2025/1/30
Нийгмийн даатгалын шимтгэл 17%-иар нэмэгдэж байна, энэ талаар мэдээ оруулаарай. Хүн бүрт маш их хамаатай. Ажилтай, бүтээмжтэй иргэдээ шулж, архичин ажилгүй хүмүүс өгөх халамжаа үргэлжлүүлсээр байна. Нийгмийн даатгалын 360 тэрбумыг Бишрэлтийн Ундармаагийн Капитал банк, 100 тэрбумыг Чингис Хаан банкинд алдчихсан мөртлөө ахиад иргэдийн халаасыг тэмтрэхээр шийджээ
3 | 0 Хариулах
Зочин [103.57.92.232] 2025/1/30
Хүннү, Чингисийн үеээс хамт байсан монгол адуугаа яаж доош хийж байгааг хараад би эднийг яг өв соёлоо гэсэн хүмүүс биш юм байнаа гэж ойлгосон.
10 | 0 Хариулах
Зочин [192.82.65.200] 2025/1/30
Бөх, урлагийнхан, уяачид гэсэн нөхдүүд үнэхээр харанхуй гарууд байдаг юм байна. Энэ ах харин зөв зүйл ярилаа
17 | 0 Хариулах
Зочин [66.181.183.190] 2025/1/30
Данх ерөнхий сайд өөрийг нь огцоруулах иргэдийн анхааралыг сарниулах гэж морины хэрүүл оруулж пиардаж байна Өвлийн улиралд хүүхэдээр морь уралдуулж унах монгол ёс байхгүй 2000 онд өвөл морь уралдуулдаг ёс Монголд байгаагүй
10 | 0 Хариулах
Зочин [103.212.162.212] 2025/1/30
Хүүхдийн эрхийг зөрчдөг ЗГ-тай байх үед
7 | 0 Хариулах
ard [66.181.184.25] 2025/1/30
huuhdee boddogui zasgiin gazar ogtsor
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.208] 2025/1/30
Өвөл хавар морь уралдуулахгүй бол монголоо алдах гээд байна уу?
13 | 0 Хариулах
Зочин [103.212.162.212] 2025/1/30
Аягүй хэврэг өв соёлтой
1 | 0 Хариулах
Муриваа хө [66.181.180.78] 2025/1/30
МОРЬ УЯХАА БОЛИОД МУРИ УЯДАГ БОЛОВОО ...гэж
0 | 6 Хариулах
ЗОЧИН [59.153.113.38] 2025/1/30
МОРЬ БИТГИЙ УЯА УРАЛДУУЛ ГЭЭГҮЙ ШҮҮ ДЭ. ӨВЛИЙН ЦАГТ БИТГИЙ Л ГЭЖ БАЙГАА ЮМ.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.105] 2025/1/30
Өв соёл гээд байнга морь уралдуулагаа болиочээ.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.103] 2025/1/30
монгол хүүхдийн үхлээр авилгын мөнгөө адуу болгосон нөхдүүд зугаацдаг уламжлал өв соёл гэж байхгүй, байх ёс ч үгүй.
33 | 0 Хариулах