Уншиж байна ...

Б.Энхболд: Морьтой жагсаалд гурван хүүхэд оролцуулсныг хүүхдийн эрхийн зөрчил гэж үзэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 12 цаг 01 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт нь шилжүүлэх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, байр сууриа илэрхийлэв.

Мөн энэ үеэр нэгдүгээр сард болсон жагсаал цуглааны ажиглалтын талаарх дүгнэлтээ танилцууллаа. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "2024 оны нэгдүгээр сарын 11-25-ны хооронд үргэлжилсэн нийт гурван ялгаатай шаардлага бүхий жагсаал цуглаанд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажиглалт хийж, дүгнэлт гаргалаа.

Морьтой жагсаалд гурван хүүхэд оролцсон. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу жагсаал цуглаанд бага насны хүүхэд оролцуулахыг хориглосон байдаг. Гэтэл үүнийг зөрчиж, тухайн жагсаалд бага насны хүүхэд оролцуулсныг ХЭҮК хүүхдийн эрхийн зөрчил гэж үзэж байна.

Мөн жагсаал цуглаанд гэрийн тэжээвэр, мал амьтан оролцуулахыг хориглодог. Энэ жагсаал хэдийгээр морьтой гэсэн онцлогтой боловч хүүхдэд морь унуулж жагсаал цуглаанд оролцуулсныг ХЭҮК зөрчил гэж харж байна. 

2025 оны нэгдүгээр сарын 11-22-ны өдрүүдэд үргэлжилсэн Эрх чөлөө эвсэл намаас зохион байгуулсан жагсаалын үеэр нийт 43 хүүхэд байсныг цагдаагийн байгууллагаас холбогдох арга хэмжээг авч, хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгөх, зөвлөмж танилцуулах зэргээр эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажилласан тухайгаа мэдээлсэн. 

Жагсаал цуглаанд оролцохдоо хүүхдийн эрх ашгийг хамгаалж, хүүхдийг хэрэгсэл болгож татан оролцуулахаас урьдчилан сэргийлэх шаардлага байгаа нь нэгдүгээр сард болсон гурван удаагийн жагсаал дээр ажиглагдлаа" гэв.