Уншиж байна ...

2025 онд боловсролын байгууллагуудад гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах хуваарь

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 39 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2025 онд хийгдэх гүйцэтгэлийн үнэлгээний товыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс танилцуулав.

Хуваарь ёсоор

  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг хоёрдугаар 10-наас 14-ний өдрүүдэд 
  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын болон цэцэрлэгийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд
  • Ерөнхий боловсролын сургуулийн болон багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тавдугаар сарын 12-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлогдсон байна. 

Түүнчлэн энэ оны тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 13-ны өдрүүдэд Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгчийн төгсөлтийн үнэлгээг хийх юм.