Уншиж байна ...

Метроны тасалбарын үнэ хэдэн төгрөг байвал зохистойг иргэдээс асууж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй метро барих төслийн Техник, Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/-д иргэдээс санал авч эхэлжээ. Ингэснээр саналыг ТЭЗҮ-д тусгах юм байна. Харин зарим саналыг судалгаанд ашиглах гэнэ.

Санал асуулгад метроны тасалбарын үнэ хэдэн төгрөг байвал зохистой, Улаанбаатарт метро барих шаардлагатай юу, гаднын улс орны метрогоор үйлчлүүлэхдээ ямар үнээр зорчиж байсан, ямар тээврийн хэрэгслээр түлхүү зорчдог, хотын авто замын хөдөлгөөнд оролцоход ямар бэрхшээл тулгардаг вэ? зэрэг 10 асуулт багтжээ.

Иргэд 2025 оны хоёрдугаар сарын 4-нийг хүртэл https://forms.gle/wqj87KBXKY6B9WTr8 линкээр холбогдож саналаа өгөх бөгөөд идэвхтэй оролцохыг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс уриаллаа.

БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл метро барих ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа билээ.

Толгойт-Улиастай чиглэлд метроны замын урт 19.4 км, нийт 15 өртөөтэй, 36.5 км/цагийн хурдтай, өртөө хоорондын дундаж зай 1.3 км байх бөгөөд цагт 17,200 зорчигч тээвэрлэнэ хэмээн танилцуулаад буй.

Санхүүжилтийн тухайд "Төсөлд Их Британийн/ИБУИНВУ/ Засгийн газрын гурван тэрбум хүртэлх фунтийн баталгааг ашиглаж гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас 20 орчим жилийн хугацаатай санхүүжилт авна.

2025 оны хоёрдугаар 5-ны өдөр "J.P.Morgan"-ы баг Улаанбаатарт ирж, санхүүжилтийн эхний хэлэлцээрийг хийнэ.

Метроны бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтааж эхлүүлнэ" гэж хотын удирдлага мэдээлсэн юм.