ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Гар дээрх худалдаа, ТҮЦ-үүдийг газар доогуурх метроны буудалд байршуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Метро төслийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Метроны Техник, Эдийн Засгийн Үндэслэлийг/ТЭЗҮ/ өнөөдөр хийж дуусна. ТЭЗҮ-ийг хийж дууссаны дараа Замын хөгжлийн төв, Барилга хөгжлийн төвөөр магадлуулах юм. Богино жагсаалтад орсон 15 компанид ТЭЗҮ-ийн дагуу EPC/Зураг төсөл, Худалдан авалт, Барилга угсралт/ гэрээний эцсийн шалгаруулалтыг хийх урилгаа хүргүүлнэ. Гуравдугаар сарын 20-н гэхэд эдгээр компаниас санал авч дуусгана.

Метро төсөлд Их Британийн/ИБУИНВУ/ Засгийн газрын гурван тэрбум хүртэлх фунтийн баталгааг ашиглаж гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас 20 орчим жилийн хугацаатай санхүүжилт авна. Энэ тохиолдолд UKEF Монгол Улсын Засгийн газраас өрийн баталгаа шаардахгүй. Хоёрдугаар 5-ны өдөр "J.P.Morgan"-ы баг Улаанбаатарт ирж, санхүүжилтийн эхний хэлэлцээрийг эхлүүлнэ.

Метроны бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтааж эхлүүлнэ. Хятад улс метроны 18 километр шугамыг 100% барихад 4-5 жилд хийсэн туршлага бий.

Улаанбаатар хотод метроны шугамыг 100% газар доогуур хийгдэж, гар дээрх худалдаа, ТҮЦ-үүдийг метроны буудалд байршуулна" гэв.

Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн баг метроны шугамын нийт урт 17.7 км байсныг 19 км байхаар ТЭЗҮ-ийг шинэчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ХАХА
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг