ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой түлш" ХХК долоон жилийн хугацаанд шахмал түлшний шуудай худалдан авахад ₮83 тэрбумыг зарцуулжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн байгуулагдсанаас хойших долоон жилийн үзүүлэлт мэдээллийг тус компанийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа танилцуулсныг хүргэж байна. 

Тэрбээр "Тавантолгой түлш ХХК нь "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 23 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан. 2018-2024 оны хугацаанд Засгийн газрын тогтоол болон тэмдэглэлээр харьяа байгууллага, толгой компаниар дамжуулж 1.4 их наяд төгрөгийн санхүүжүүлэлтийг авсан.

Үүнийг задлаад харвал "Эрдэнэс Тавантолгой" ХХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 1.3 их наяд төгрөгийн санхүүжүүлэлт авсан. Мөн шахмал түлшний өөрийн борлуулалтаас 320.7 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 
зураг
 

Манай компани нийт 1.7 их наяд төгрөг зарцуулсны 371.5 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтад, 1.3 их наяд төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулагдсан байна.

зураг
 

2018-2024 оны байдлаар хөдөлмөрийн зардалд 400 тэрбум төгрөг, барьцалдуулагчийн зардалд 321 тэрбум, тээврийн зардалд 223.3 тэрбум, шуудайд 83 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Давхардсан дүнгээр нийт 18,464 хүнд 400 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардал гаргаж ажиллажээ. 

зураг
 
зураг
 

2024 оны байдлаар нэг тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд 598,900 төгрөгийн өртөг шингэж байна. Энэ тоо 2019-2021 онд маш бага буюу 358 мянган төгрөг орчим гарч байсан. Яагаад гэвэл бараа материал зарцуулалтыг дутуу тайлагнасан, элэгдлийн зардлыг бүрэн тооцоогүй, бүтээгдэхүүний өртгийг мөнгөн сууриар тооцсон төсвийн программгүй байсантай холбоотой. 

2022 оноос санхүүгийн программаа шинэчилснээр нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд гарч буй өртгийг бүрэн тооцож эхэлсэн. 2024 оны жилийн эцсийн байдлаар нэг тонн шахмал түлш үйлдвэрлэхэд гардаг өртөг нь борлуулж буй үнийн дүнгээс дөрөв дахин өндөр байгаа юм. 2024 оны байдлаар нэг тонн шахмал түлш 666,000 төгрөгөөр хэрэглэгчийн гарт хүрч байгаа. 

зураг
 

Эрх зүйн асуудлын хувьд өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 145 хэрэг маргаан үүссэн. Үүний 92 хувь нь иргэний, 2.1 хувь нь гэм хорын, 2.8 хувь нь хөдөлмөрийн болон захиргааны хэрэг маргаан байгаа" гэв. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
60
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.29.144.170] 2025/2/1
Даваацэрэн гэдэг Дархан төмөрлөг,Гок-р Элбэгдоржтой нийлж тоглосон нөхрийг энэ клмпанид ажиллуулж шагнахаар яаж өөдлөх вэ
0 | 0 Хариулах
Монгол [202.55.188.82] 2025/1/30
Пээ шуудай бараг авж түлээд байгаам биш үү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.120] 2025/1/30
Хаягдал хуванцар авдаг газруудтай хамтраад хогийн уут шуудайгаа хийчихдэг болоосой. Их мөэгө эх орондоо үлдээх юм бн
0 | 0 Хариулах
Одбайаяр, Лодорабсал, Басндамба зөблөкүүд [139.162.52.87] 2025/1/30
Үхлийн хөндийгөөс их тэнгэрт түр заларсан угаартуулагч хүрээнсүгийг огцруулья ард иргэд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.114] 2025/1/30
өөрөөсөө доош л даналздаг муухай монгол зан тогны мөнгөн дээр хүртэл нөгөө муу гэр хороололынхоноо дээрэлхэж хошногыг нь ухдаг заргалдаад нэмэргүй бүлэглээд гүрийгээд шүдээ чигчлээд хэвтчихнэ үүнээс болж утаа маш их нэмэгдсэн
1 | 0 Хариулах
бодит байдал [171.6.249.149] 2025/1/30
Бат Үүлийн тарааж байсан ногоон ууи гар хшрэхэд сэмэрдэг байж билээ. Нэтэл одоо хогны чанартай уут дэлгүшр болгонд овоолоострй Яг энүүн шиг монголын нэг амьдрах гэж мачийж байгаа хүн цаоинжуулж мачийж яьаа зомданид уут захиалахад хэдхээн төгрөганд гаргаад өгчихнө!
0 | 0 Хариулах
Зочин [77.239.214.238] 2025/1/30
Ийм байхад хөгжих,урагшлах тухай яриад ч хэрэггүй.нээрээ хэзээ үхэхээ мэдэхгүй улсаа тоносон хулгайчууд юмаа.таарсан ерөнхийлөгч,ерөнхий сайд нартаа
0 | 0 Хариулах
Зочин [157.15.7.102] 2025/1/30
Гунигтай юм
0 | 0 Хариулах
Нэргүй [66.181.186.251] 2025/1/30
Жирэмсэн эмэгтэйг хараал огцроод байсан салбадайг ерөнхийлөгч болгодог тэнэг монголчууд хохь нь ёстой угаартаж хордож байх тавиланг өөрсдөө сонгож одоо удахгүй говийн гүний усны уран хүхрийн хүчлийн аюул хавдар өвчин зовлон ихсэнэ
2 | 0 Хариулах
Нэргүй [66.181.186.251] 2025/1/30
Утаа зуух түлш агаарын бохирдол өвчин зовлон бүгд хоорондоо хамааралтай ард түмнээ өвчлүүлэх бодлого байсан байна
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.39] 2025/1/30
Хүрэлсүх дээр бичээд бай. Төлүүлнээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.131] 2025/1/30
Төрийн компани хулгай
1 | 0 Хариулах
Зочин [45.138.16.231] 2025/1/30
Хайран мөнгө хөрөнгө оруулалтынх нь 30% бол зоолттой хулгай л байгаа. Үндсэн дэд бүтэцтээ зарцуулсан бол одоо байдал өөр байх л байлаа
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.129] 2025/1/29
2 тэрбум орчим доллар шатааж хулгайлж 700гаран хүн угаартаж үхжээ энэ түлшинд нарны зай хураагуур төвийн цахилгаан хосолсон халаагуур бүх айлд тавьж утаанаас салах боломж мөнгө нь ч байж
1 | 0 Хариулах
ёо [171.6.249.149] 2025/1/29
83 тэрбумаар 2500 айлыг гал зуух нь тусдаа халужн хүытэн устай сууцаар хангачих мөнгө бн да юу гэж ойлгох вэ арай ч дэ
3 | 0 Хариулах
ёо [171.6.249.149] 2025/1/29
пөөх наадах чинь Бат үүлийн ногоон уутнаас хавьгүй илүү цавьчаа болчиж!!!
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.186] 2025/1/29
Төр Засгаар дамжсан тонуулчидынхан л ийм шулаа цавчаа хийж байгаа шдээ!!!
4 | 0 Хариулах
Зочин [66.181.186.69] 2025/1/29
Хайран мөнгө, энэ мөнгөөр цахилгаан станц бариад бүх айл өрхийг биш юмаа гэхэд 2 өрхийн нэгийг цахилгаан халаалттай болгож яагаад болсонгүй вэ
5 | 0 Хариулах
Зочин [59.153.113.66] 2025/1/29
НӨАТ-ын буцаалтаа авъя бас 1072 ноогдолоо авъя
0 | 0 Хариулах
Хэн хариуцлага хүлээх вэ? Эзэнгүй хэрэг гэж байхгү [103.168.34.153] 2025/1/29
Энэ түлшинд сүүлийн 5 жил 700 гаран хүн амиа алдсан гэсэн тоо харагдав. Б.Жаргалсайхан MCS Оджаргал мидлинг гэгч нүүрсний хаягдлаа шахсан гэж мэдэгдлээ. Үүнээс харахад Хүрэлсүх Оджаргалаас хогыг нь улсын зардлаар зайлуулж ард түмэнд 83 тэрбумаар үнэтэй шахсаны улмаас иргэдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулжээ. Одоо иргэдийн амь нас, эрүүл мэндийг хохироосныхоо хариуцлагыг хэн хүлээх вэ? Хүрэлсүхүү? эсвэл Оджаргалуу? Олон хүний амь нас, эрүүл мэнд хохирсон онц ноцтой хэрэг эзэнгүй замхрана гэж хэзээ ч байхгүй ш дээ, хүссэн ч эс хүссэн ч хэрэг босож ирнэ.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.72] 2025/1/29
Таны төлсөн татвараар энэ компанийг тэжээдэг. Энэ мөнгөөр утааг бүрэн шийдэх боломжтой байсан, даанч улс төрчдийг тойрсон паразитууд энэ мөнгийг хулгайлж, Улаанбаатар хотыг утаатай нь булшлав.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.187.168] 2025/1/29
Лаларууд орон сууцжуулж, газ, тогоор айлуудыг халааж эхлээчдээ. Бүр нэг амбасын үеийн пизданууд шиг л нүүрс түлүүлээд байх юм
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.223] 2025/1/29
ХАЛАМЖА БОЛЬ ЛАЛРУДА
2 | 0 Хариулах
MGL bro [66.181.184.25] 2025/1/29
ene shahmal tulshnii kompaniih huwchlah heregtei
0 | 0 Хариулах
Мулгуу [103.212.116.52] 2025/1/29
Болиочээ. Хайран мөнгө
4 | 0 Хариулах
Одбайяр Лодорабсал Басандмба [128.199.238.16] 2025/1/29
Үхлийн хөндийгөөс их тэнгэрт түр заларсан угаартуулагч хүрээнсүгийг огцруулья ард иргэд
4 | 0 Хариулах
МАН бол монголыг сөнөөгчид [66.181.160.95] 2025/1/29
энэ түлш гээч юманд нийт 6,4 их наядыг зарцуулсан, тендер нэртэй юм нь бүгд МАНай хүүрэнсүгийн хамаарал бүхий нөхдүүдийн хулгай. давхар нүүрсний хулгай үүнтэй зэрэгцэн явсан. үр дүнд нь хэдэн МАН хулгайч хагартлаа баяжиж, утаа нь илүү хортой болж жилд хэдэн мянган монгол үхдэг болж хувирсан. МАН ХҮҮРЭНСҮГ БОЛ ҮХЭЛ ТАРИГЧ.
21 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2025/1/29
Pizda zgr saihan shuudai niiluuleed bayajdiimu lalar gej yamar lalar n ene ih mungiig tsusalsan bol oo
6 | 0 Хариулах
kkk [166.48.24.68] 2025/1/30
Нитх-д сая сонгогдсон Батбаясгалан гээд нөхөр байгаа. МАН нохой байгаадаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.105] 2025/1/29
Шахмал түлшний үйлдвэрлэлийн цаана мөнгө угаалт явагдаж байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.70] 2025/1/29
утаа бол зүгээр л бизнес болчиж дээ
7 | 0 Хариулах
Зочин [202.179.2.18] 2025/1/29
бизнес... мөнгө...
3 | 0 Хариулах
Иргэн [122.201.31.210] 2025/1/29
Тавантолгой санхүү хөрөнгө одоо ил гарч байна даа хуучин хэцүү улс байсан шүү
4 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2025/1/29
Хотын Хурлын дарга уут оруулаад байлуу, нүүрсний сонсголоор тэгж байсан билүү
3 | 0 Хариулах