Уншиж байна ...

Сургуулийн орчинд үл таних хүний болон үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн 1,343 хүүхэд ГССҮТ-д ханджээ

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 15 цаг 48 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хичээл эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн орчин дахь үе тэнгийн гадуурхалт, дээрэлхэлт нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс дараах зөвлөгөөг хүргэлээ. 

Дээрэлхэлт гэж сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд заналхийлсэн үг яриа, үйлдлийг давтамжтай ашиглахыг хэлнэ.

2024 онд 1,343 хүүхэд сургуулийн орчинд үл таних хүний болон үе тэнгийн танил найзууддаа дарамт дээрэлхэлтэд өртөж ГССҮТ-ийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсныг мэдээллээ. 

ГССҮТ-ийн Яаралтай тусламжаар үйлчлүүлсэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн гэмтлийн түгээмэл хэлбэрүүд.

Үүнд:

  • Толгой доргих
  • Зөөлөн эдийн гэмтэл
  • Хамар хугарах
  • Гарын хуруу үе мултрах
  • Тохой шуу хугарах
  • Эгэм хугарах

Дээрэлхэлтийг таслан зогсоох боломжтой хүмүүс:

  • Сургуулийн багш нар
  • Сургуулийн автобусны жолооч
  • Эцэг, эх асран хамгаалагч
  • Цагдаа
  • Нийгмийн ажилтан
  • Сэтгэл зүйч
  • Хүүхдийн тусламжийн утас 108
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтэн
  • Дэлгүүрийн худалдагч (Ерөнхий БС-ийн ойролцоох)
  • Бусад төрийн чиг үүрэг бүхий байгууллага

Аюулгүй ирээдүйг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрч болохгүйг сануулав. 

зураг