ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/29-НД НИЙТЛЭГДСЭН
2024 оны IV улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн талаар Монголын татварын албанаас мэдээллээ.
IV улирлын буцаан олголтоор нийт 1,333,318 иргэнд 104 тэрбум төгрөг олгох аж. Харин 20,171 иргэн НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо 0.5 тэрбум төгрөгөөр хөрөнгийн албан татвараа төлжээ.
НӨАТ-ын буцаан олголтоосоо төлөх боломжтой татварын төрөл
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- Малын тоо толгойн албан татвар
- Авто замын байгууламж ашигласны төлбөр
Монголын Татварын алба
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
