ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мастерын зэрэглэлтэй тамирчдын Зөвлөлөөс МХБХ-ны ээлжит бус хурал зарлах шаардлага хүргүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 1 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны дотоод асуудал хурцдаж, Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж ажлаа өгсөн. 

Шинээр М.Ганбаатар томилогдсон ч үүгээр дуусахгүй бололтой. 

МХБХ-ны мастер ангилалын тамирчдын зөвлөлөөс холбооны удирдлагуудад албан шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад "МХБХ-ны хэвийн үйл ажиллагаа илт доройтож, санхүүгийн алдагдалд орж, 2024 оны тэмцээний шагналаа олгож чадахгүй, ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг төлөх чадамжгүй нөхцөлд хүрч, ОУХБХ болон АХБХ-ны санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулж, 5.6 тэрбум төгрөгийн өртэй болсон.

Холбоонд үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэж, Мастер Ангиллын Зөвлөл гишүүн байгууллагын зүгээс холбооны дүрмийн 34.2-т заасны дагуу ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлагаа албан ёсоор илэрхийлж байна" гэв.

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг