ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл хот БНСУ-ын "Ти мони" ХК-аас 55%-ийн эзэмшлийг нэг сая доллароор худалдаж авахаар тохиролцжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 2015 оноос нэгэн шинэ өөрчлөлт орсон нь кондукторгүй болж, автобусны үйлчилгээний төлбөрийг картаар төлдөг болсон. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэрэгсэл болох Umoney картыг "Улаанбаатар смарт карт" ХХК хариуцаж ажилладаг билээ. Уг компанийг нийслэлийн өмчид шилжүүлэхээр болсон байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Амгалан "НИТХ-ын 2024 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн салбарт үүссэн алдагдлыг бууруулах, төлбөр тооцооны системийг сайжруулах ажлын хүрээнд "Улаанбаатар смарт карт" ХХК-ийг үүсгэн байгуулагч БНСУ-ын "Ти мони" ХК-ийн эзэмшлийн 55%-ийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар хэлэлцээр хийж, үр дүнг танилцуулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.

Энэ дагуу нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хэлэлцээрийг зохих журмын дагуу явууллаа. Хэлэлцээрийн үр дүнд БНСУ-ын "Ти мони" ХК-ийн "Улаанбаатар смарт карт" ХХК-д эзэмшиж байгаа 55%-ийн хувьцааг нэг сая ам.доллароор худалдаж авах, "Улаанбаатар смарт карт" ХХК-аас БНСУ-ын "Ти мони" ХК-ийн авах авлага болох 3.28 сая ам.долларыг 24 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон.

Нөгөө тал болох БНСУ-ын "Ти мони" "Улаанбаатар смарт карт" ХХК-д зээлдүүлсэн 11.2 сая ам.долларыг тэглэх үүргийг хүлээсэн хэлцлийг байгуулаад байна. Хэлцлийн үр дүнд БНСУ-ын "Ти мони" ХК-аас худалдаж авсан 55%-ийн хувьцааг нийслэлийн өмчид бүртгүүлэх, улмаар "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн 21%-ийн хувьцааг эзэмшдэг иргэн, ААН-үүдтэй хэлцэл хийх замаар "Улаанбаатар смарт карт" ХХК-ийг 100% нийслэлийн өмчид шилжүүлэн авах асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, НИТХ-д танилцууллаа" гэв.

НИТХ-ын 2025 оны хоёрдугаар хуралдаанаас БНСУ-ын "Ти мони" ХК-ийн "Улаанбаатар смарт карт" ХХК-д эзэмшиж байсан 55%-ийг худалдаж авсантай холбогдуулан нийслэлийн өмчид бүртгэх, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн 21%-ийн хувьцааг эзэмшигчидтэй хэлцэл хийж хувьцааг худалдаж авах, нийслэлийн өмчид бүрэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн бусад хувьцааг худалдаж авсантай холбогдуулан тус компанийн өмчийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах, бүртгүүлэх, компанийн дүрэм болон ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлуулах эрх, зөвшөөрөл, үүргийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт өгч, тогтоолыг баталжээ.

"Улаанбаатар смарт карт ХХК нь БНСУ-ын компани болж, нийслэл 24%-ийн хувьцааг эзэмшдэг тул нийтийн тээврийн зорчилтын тоо, төлбөрийн хэмжээг хянах боломжгүй байсан. Уг компанийг нийслэлийн өмчид шилжүүлснээр эдгээрийг хянадаг болно. "Улаанбаатар смарт карт" ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлснээр үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ, татан буулгаж, кондуктор ажиллуулахгүй.

Цаашид үйл ажиллагааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-д хариуцуулна гэж төлөвлөсөн байна.

Нийтийн тээврийн төлбөрийн системийг нэг жилийн хугацаанд сайжруулж, Umoney  картаас гадна бүх төрлийн банкны картаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлсэн" гэж тэрбээр тайлбарлав.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.109.15] 2025/1/31
дахиж нэг ч төрийн өмчит компани нэмэхгүй гд хуцалдаад байгаагүй билүү. нэг даргын цавчаа, хамаатнууд хамсаатнууд паризтласан юм л болно доо. хойд со болголоо доо бэрхийн 2 дурак
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.42] 2025/1/29
Тэгээд нийслэл хүчээр авангуут автобусны мөнгийг 1000 болгочиж байгаа юмуу?
0 | 0 Хариулах
zochin [139.5.217.88] 2025/1/29
hulgaich jolooch naraa tsegtsel
1 | 1 Хариулах
irgen [202.126.91.123] 2025/1/29
Энэ хүнии галзуурлыг дэмжээд суудаг ямар иргэдийн төлөөллүүд байдаг байнаа
1 | 0 Хариулах
irgen [202.126.91.123] 2025/1/29
Даргаа таныг бидний амьдралын чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүл гэж сонгосон болохоос бизнес хийгээд өг гээгүй шүү бүр далийгаад явчлаа, Одоо боллоо Бизнес санаагаа олж авсан бол хурдан чөлөөлөгдөөд өөрийн бизнесээ эхлүүлдээ амжилт
2 | 0 Хариулах
Эрдэнэ-Очир [202.126.90.112] 2025/1/29
Энэ мэдээг бичсэн хүн бага ангиасаа сургууль завсардсан байх
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.168] 2025/1/29
Хятадын намын төв хорооны бодлого
1 | 0 Хариулах
irgen [202.126.91.123] 2025/1/29
ХӨӨЕ НЯМБААТАРАА БИДНИЙ МӨНГӨӨР КОМПАНИ АВАХГҮЙ АВМААР БАЙВАЛ ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨӨР АВ,ТЭГЭЭД Ч ИЙМ ЭРХ ЧАМД БАЙХГҮЙ, ЭНЭ МӨНГӨ ЧИНЬ БИДНИЙ АМЬДРАЛЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОХ УЧИРТАЙ ЮМ
2 | 0 Хариулах
х [183.177.99.226] 2025/1/29
4,28 сая доллар төлж авах нь ээ
3 | 0 Хариулах
Зочин [183.177.99.226] 2025/1/29
сая доллар төлж энэ компанийг авах нь дээ. сар жилдээ хэдэн төгрөгний орлого олдог юм бол Улаанбаатар смарт компани
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.83] 2025/1/29
Зүгээр л хувийн хэвшил болгоод байгаа юмыг нэг ёсондоо төр авна гэсэн үг ш дэ яамар их тэнэглэл вэ Нямбаатараа
3 | 1 Хариулах
Зочин [203.217.139.240] 2025/1/29
юу вэ гэрээгээ цуцлаад ашиглахаа болиод өөрсдөө дотоодын компаниар хийлгүүлээд л болоо ш дээ. Юун бас худалдаж авах вэ. Хүмүүсийн татварын мөнгийг үр дүнтэй юманд зарцуулаач ээ та нарын мөнгө гэж юу ч байхгүй хүмүүсийн ажил хийж олсон мөнгийг татвар нэрээр авчихаад тэгээд бас зөв ч зарцуулахгүй арай ч дээ. Татварын мөнгийг зөв зарцуулаач гээд төрийн бус байгууллага байгуулаад та нартай хэрэлдээд суучихмаар нөхдүүд вэ ёстой нэг.
2 | 1 Хариулах
Зочин [64.119.31.185] 2025/1/29
Өөрсдийн дотоод компаниар хийлгүүлэхэд бас тэр хавьцаа зарлага гарнаа. Бас шинээр хийх учраа алдаа мадаг гарна гээд ер нь эхнээс нь л хийж таарна. Цаг хугацаа алдана. 1 сая доллар харин ч бага мөнгө бн
1 | 1 Хариулах
Lantuu [66.181.188.244] 2025/1/29
Болиоо
4 | 0 Хариулах
Зочин [66.181.168.82] 2025/1/29
Хөөж гаргаад өөрсдөө хийлдээ чаддаггүй юм бол уу.
3 | 1 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/1/29
Эсгий таавчик шиг юмаа хийчээд иновац гээд ярьдаг хүмүүсдэ
3 | 1 Хариулах
Зочин [211.34.83.126] 2025/1/29
Нэг даргын кармаанд орж байгамдаа
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/29
АйСиТи группын булаасан тендер пээр тэдний суганы суга компани хийж байгаа
3 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/1/29
I can make shit like that in 1 year for 30000 usd tops.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.123] 2025/1/29
chi chadahgui bandia
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.185] 2025/1/29
Chi mi iim ym hiih boloogue
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.41] 2025/1/29
Заавал хувьцаа худалдаж авах шаардлага байдаг л юм байх даа??
5 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2025/1/29
HOGIIN SOFTWARE 1 SAY USD ?????
2 | 1 Хариулах
Зочин [66.181.179.123] 2025/1/29
Bas 1300 avtobusand suuriluulsan hardware gej bdag ym mal mini
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.185] 2025/1/29
Chi mi zgr uildliin systemee hudaldaad avchih chakragui yduu guilgachin ingej yrihgui
0 | 0 Хариулах
Зочин [43.228.130.118] 2025/1/29
Zuvhun software-iig n hudaldaj avj bn gj bodood bgmu hahah
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.214] 2025/1/29
ЭЭ СДАААААААА ЮУ ШААД БАЙГААН БЭ
0 | 0 Хариулах
С [103.212.162.53] 2025/1/29
За ингээд автобусны дарт нохойн замаар орвоо гэжжж Овоо төобөрөө төлөөд сурсан бсныг бараг төллөггүй болгосон
1 | 0 Хариулах