Уншиж байна ...

Хулгайлсан тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг сольж, замын хөдөлгөөнд оролцож явсан этгээдийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
Өчигдөр 17 цаг 28 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн зогсоолоос тээврийн хэрэгсэл хулгайд алдагдлаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулахад тус аймгийн харьяат 25 настай, эрэгтэй Д нь Toyoto Verossa маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.

Сэжигтэй этгээд Д нь өмнө нь өөрийн унаж байсан Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг хулгайлсан автомашиндаа зүүн Баяндэлгэр суманд замын хөдөлгөөнд оролцож байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ зогсоолд байршуулахдаа хяналтын камертай болон харуул хамгаалалттай газар байрлуулах, асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлэв.