ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд хэлд орохгүй байгаа л бол аутизмтай гэж үзэх нь буруу"

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Хүүгээ хоёр настайд нь цэцэрлэгт оруулахад үеийнхэнтэйгээ тоглохгүй ганцаараа л сууж байдаг байсан. Хэлд ч сайн орохгүй байсан. Энэ үеэс л ажиглаж, эмчид хандсан” хэмээн дөрвөн настай А хүүгийн ээж ярилаа. Жаалхүү сар бүр ээжтэйгээ хамт аутизмын холбоон дээр ирдэг. Ээж нь мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, тодорхой даалгавруудыг авахын зэрэгцээ, хүүгийнхээ юу хийж байгаа бүгдийг нь тэмдэглэн, хүүгээ хөгжүүлэхээр тууштай ажилладаг байна. Хүү утас, компьютерт тун дуртай. Зөвлөгөө өгдөг өрөөнд орж ирмэгцээ шууд компьютертэй ширээг чиглэн очиж, түргэхэн асаагаад тоглоом нээв. Одоогоор хэлд сайн ороогүй. Энэ бол аутизмтай хүүхдүүдэд илрэх нийтлэг шинж.

 Аутизм нь “auto” буюу өөрөө гэсэн утгатай үгнээс гаралтай. Ерөнхийдөө өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөд л байдаг гэсэн утга юм. 

“Нэг талаас сэтгэлгээ нь их өвөрмөц учраас сэтгэцийн эмгэг гэж үзээд байгаа. Гэхдээ олон улсдаа хөгжлийн бэрхшээл гэж тооцдог. Аутизм бол биофизиологийн өөрчлөлт үүсэн улмаар тархи өвөрмөц байдлаар ажиллахыг хэлж байгаа юм” гэж Монголын Аутизмын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн А.Амарбуян хэллээ. Манай улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Аутизм судлалын хүрээлэнд албан ёсоор оношилж,түвшнийг тогтоодог байна. Монголын аутизмын холбоо эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг.

Дэлхий нийтэд аутизмыг 70 гаруй жилийн өмнөөс ажиглаж эхэлжээ. 1943 оны үед Австри, Германы сэтгэцийн эмч Лео Каннер ажиглалт явуулсны үндсэн дээр оюун ухааны чадвартай ч “ганцаараа байх дуртай”, “нэг ижил байдлыг шаарддаг” гэсэн адил шинж тэмдэгтэй 11 хүүхдийг ажиглан аутизм гэж нэрлэсэн.

 
Монголын аутизмын холбооны УЗ-ийн гишүүн А.Амарбуян

Харин манай улсад дөрвөн жил гаруйн өмнөөс аутизм гэх нэр томьёо илүү танил болоод байна. 

СЭМҮТ дээр оношлуулсан хүүхдүүд бас байгаатай нэгтгээд үзэхээр Монголд аутизмтай хүүхдийн тоо 500 орчимд хүрээд байна.

Хэл яриаг хэрхэн ашиглахаа мэддэггүй нь гол бэрхшээл

Аутизмын хүрээний эмгэг нь дотроо хүнд, хөнгөн гээд түвшнээсээ хамаарч өөр байдаг. Хөнгөн төрлийн аутизмтай хүүхдүүдийн оюуны чадамж нь дундаж хүнийхээс өндөр байж болдог бол хүнд төрлийн хүүхдүүдийнх зарим тохиолдолд маш бага. Хүнд, хөнгөнийг сурах бэрхшээлээр л ялгаж болно. 

Хүүхэд хэлд орохгүй удаж байвал ихэнх тохиолдолд аутизмтай болов уу гэх ойлголт сүүлийн үед иргэдийн дунд байгаа. Тэгвэл хэл ярианы чадвар ямар байгаа нь аутизмтай эсэхийг тогтоох үзүүлэлтийн нэг ч хэлд орохгүй байгаа л бол аутизмтай гэж үзэх буруу юм. Учир нь хэлд орчихсон, үгийн баялаг ихтэй хүүхэд ч энэ хүрээний эмгэгтэй байх тохиолдол бий. Тэгэхээр үг хэлж, ярих боломжтой ч үүнийг хэрхэн харилцаанд ашиглахаа мэдэхгүй байгаа нь гол асуудал ажээ. 

Аутизмын хоёр дахь шинж нь нийгэмшил, орчин нөхцөлөөс хамаарч биеэ авч явах чадвар сул байдаг. Хүнд ч бай, хөнгөн ч бай өөрийгөө биеэ авч явах тал дээр асуудал үүсдэг. Мөн энэ хүнтэй ингэж харьцах нь зүйтэй гэх зэрэг энгийн хүнд байдаг мэдрэмжүүд тааруу байдаг байна. 

Өөр нэгэн шинж тэмдэг нь баригдмал сэтгэлгээ. Аливааг нэгэн хэвийн байлгах дуртай учраас нэг юмыг олон дахин давтаж хийдэг. Ялангуяа төлөвлөгөө өөрчлөгдөхөд маш их хямардаг гэх зэрэг нийтлэг шинжүүд ажиглагддаг байна. 

Үг хэлж, ярих боломжтой ч үүнийг хэрхэн харилцаанд ашиглахаа мэдэхгүй байгаа нь гол асуудал

Түүнчлэн сонирхдог зүйлдээ тууштай байж, зөвхөн түүнийгээ лавшруулан судалдаг байна. Хэдийгээр энэ нь нэг талаар сайн боловч түүнийхээ тухай ярихдаа бусдын үгийг огт сонсолгүй тэр сэдвээ л яриад байдаг нь дутагдал болдог тухай Аутизмын холбооныхон хэллээ.

Мөн тоглоомоор тоглохгүй байх, эсвэл өөр байдлаар тоглох нь их гэнэ. Жишээлбэл, машиныг доош нь харуулаад дугуйг нь эргүүлж тоглодог. Энэ үйлдэл хэдэн цаг ч үргэлжилж болдог. Ингэж нэг үйлдлийг маш удаан хугацаанд олон дахин хийгээд байвал санаа зовох хэрэгтэй. 

Эдгээрийн зэрэгцээ аутизмтай хүүхдэд ажиглагдах нийтлэг шинж нь хэрэгцээнийхээ төлөө л харилцаанд ордог байна. Тодруулбал, зарим эцэг, эх манай хүүхэд өөрийгөө илэрхийлдэг гэж хэлдэг ч ажиглахаар хүүхэд нь хэрэгцээгээ л илэрхийлдэг гэнэ. Ингэхдээ том хүний гараас бариад авах гэж хүссэн юм руугаа гарыг нь татаж, түлхэнэ. Жирийн хүүхэд бол хуруугаараа заадаг. Тэгэхээр хүнийг “багаж хэрэгсэл” гэж хараад байгаа. Ном үзэхдээ мэддэг юмаа дахин дахин хэлүүлээд л байдаг.

Бас нэг шинж тэмдэг нь нэг асуултаа дахин, дахин асуудаг. Хариултыг нь мэддэг хэр нь дахин дахин асууна. Яагаад гэвэл юу гэж хариулахыг нь мэдэж байгаа учраас хүлээсэн хүлээлт нь биелж байгаа учраас тайвшрал авдаг юм.

Бага сартай хүүхдүүдэд ажиглагдах нийтлэг шинж тэмдэг:

  • Надаа, баяртай зэрэг үйлдэл, дохио сурдаггүй;
  • Эцэг, эх нь ярихад өөдөөс нь шулганаж, ганганадаггүй;
  • Давтамжтай нэг үйлдлийг олон дахин хийдэг.

2 ба түүнээс дээш насныханд илрэх шинж тэмдгүүд: 

  • Нэрээр нь олон дахин дуудахад хариу өгдөггүй
  • Нэг юмаар хэт удаан тоглодог
  • Хүний нүд рүү хардаггүй
  • Өөрчлөлтөд дургүй
  • Тоглохдоо нэг юмыг жагсааж эсвэл өрж тоглодог
  • Хувирч өөрчлөгдөхгүй зүйлд хэт дурлах /Үсэг, Тоо гэх мэт/
Аутизм нь төрөлхийн бөгөөд насан туршийн эмгэг

Аутизм нь төрөлхийн эмгэг үү эсвэл, олдмолоор үүсдэг эсэх талаар Монголын Аутизмын Холбооны УЗ-ийн гишүүн А.Амарбуянаас тодруулахад “Аутизмын хүрээний эмгэг нь зөвхөн төрөлхийн байдаг.  Үүний учир шалтгаан эцэслэн тодорхойлогдоогүй. Гар утас, зурагт хэт их үзүүлснээс ийм боллоо гэж хэлэх хүмүүс байдаг ч энэ нь аутизм үүсгэхгүй. Гэхдээ эмгэгийг хүндрүүлж байж болно.Хүүхэд аутизмтай төрсөн нь эцэг, эхийн буруу биш” гэлээ. 

 

Түүнчлэн “Энэ эмгэг нь зан араншингийн асуудал биш, харилцаанд орох чадвартай холбоотой байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ үргэлж харилцан хамт тоглон, хүүхэдтэйгээ өөрт нь тохирох аргаар харилцаж, сургавал хүүхдүүд хөгжиж сайжрах боломжтой”тухай ярилаа.

Хүүхдүүдийг ажиглалтын аргаар болон эцэг, эхээс нь асуулт асуух аргаар 2-4 насанд оношилдог юм байна. Гэхдээ шинж тэмдэг нь түүнээс өмнө илэрдэг тухай дээр өгүүлсэн билээ. Бүрэн эмчлэгддэггүй тул насан туршийн эмгэг гэж үзэж, аль болох багаас нь илрүүлэх, ажиллаж эхлэхийг чухалчилдаг юм . Хүүхэд бүхэн өөр учраас сургалтад хамруулснаар сайжрах хугацаа ч янз бүр. Гэхдээ хугацааны хувьд ижилгүй ч ихэнх хүүхэд хөгждөг гэдгийг мэргэжлийнхэн онцолж байлаа. Мөн хүүхэдтэйгээ эрт үед сайн ажиллаж чадвал ирээдүйд хөнгөн болно гэлээ.

Монголын Аутизмын Холбоо нь “Портэж“ эрт үеийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүнд ямар нэгэн юм сургахын тулд олон жижиг алхамд хувааж хүүхдүүддээ сургадаг АВА арга ашиглагддаг. Мөн RDI сургалт харилцаан дээр илүү анхаардаг. Хүн зөвхөн хэрэгцээн дээр суурилж харьцдаггүй, хуваалцах гэж харилцдаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг байна. 

Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүд жирийн сургуульд сурах боломжтой. Тиймээс ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлж, аутизмтай хүүхдүүдтэй хэрхэн харилцах, хичээл заах зэргээр чадавхжуулах нь чухал гэдгийг Монголын Аутизмын Холбооныхон мөн хэлж байлаа. 

 
Аутизмтай хүүхдүүдийн зурсан зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Б.Банзрагч [43.242.242.228] 2023/9/4
Сайн байна уу орон нутагаас холбогдож байна танай төв хаана байдаг вэ хүү минь энэ жил 6 настай сургуульд орж байгаа сайн ярьж чадахгүй байгаа зөвлөгөө авмаар
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.96] 2021/4/27
Garchgan held orohgui l bol autisim gej helhen buruu gecheed autisim.gej uzne gej yaraad bichtsen bhine yamar uchirtai boloo
0 | 0 Хариулах
Zochin [80.83.237.27] 2019/10/12
Тусгай хэрэгцээт боловсролын багш, сэтгэц-мэдрэлийн эмч, хүүхдийн сэтгэл зүйч, хэл засалч мэргэжлийн хүмүүсээс л мэдээлэл авч баймаар...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.231] 2019/5/24
Odoo 4 hurlee, yarihgui yum bhgui, yaagaad yaagaad l geed asyygaad hiihgui medehgyi yum alga. Hamgiin gol ni huuhedteigee tulj sain ajillah heregtei
7 | 0 Хариулах
Зочин [66.181.186.231] 2019/5/24
Manai huu 3.1 sartaidaa held orson. Held orohgui huuhed bolgon autism bish we , bas tegej tuilshirch bolohgui
4 | 3 Хариулах
Тэргэл [66.181.180.26] 2021/8/20
Манай охин 2нас 8 сартай, ярихгүй мөртлөө хааяа сонин авианууд гаргадаг. Танай хүүхэд үг хэлдэг байсан уу? Өөрөө аяндаа ярьж сурсануу эсвэл дэижиж туслаж арга хэмжээ авсан уу? Өдөр бүр айдастай байна яах бол гэсэн
1 | 0 Хариулах
Ариука [192.82.78.148] 2022/2/9
Manai xvvxed bas 2 nastai yarihgvi yma sanaa ih zowj l bn
0 | 0 Хариулах
Болор [66.181.161.102] 2022/8/24
Сайн байна уу манай хүү бас 2нас 8 сартай ярихгүй сонин авиа гаргаад байна, хүүхэд нь оношлогдсон уу
0 | 0 Хариулах
зочин [202.179.31.99] 2018/11/23
танай төв хаана байдаг вэ утасаа өгч болох уу манай нэг хүүхэд байдаг 5 нас хүрлээ хэлд ордоггүйээ ярих гээд хэлээ гаргаад байгаа мөртлөө хэлж чадахгүй байнаа сонсгол чих нь зүгээр байх юм
8 | 0 Хариулах
Zochin [202.9.42.93] 2018/11/21
Autismiin shinj ilersen huuhduudiig ulsiin tsetserlegt bitgii ogoorei. Bagsh nar ni andashgui gaduyrhadag shyy. Bur yag ilt garguudn ni hayadag
7 | 0 Хариулах
zochko [202.131.225.197] 2018/11/21
сүүлийн үед аутизмыг gut microbiome буюу хүний бүдүүн гэдсэнд байдаг бичил орчин, микро орчинтой холбоотой байж магадгүй гэсэн сэжүүр яваад байгаа. өөрөөр хэлбэл ээж аавын гэдэсний бичил биетийн орчин, мөн хүүхдийн эрт үеийн хооллолт, бичил орчин үүсэх үеийн хоол тэжээлийн байдалтай холбоотой байж болзошгүй гэсэн таамаг судалгааны халуун сэдэв болоод байна. Яг батлагдаагүй ч гэлээ Үнэхээр сонирхолтой. Ээж болох л гэж байгаа бол зөв хооллож, хүүхдээ төрсний дараа аль болох хөхөөр хоолло л гэж хэлье даа.
7 | 0 Хариулах
Зочин [5.135.158.101] 2018/11/21
Аутизм эрэгтэй хүүхдэд илүү их тохиолддог.Яагаад аутизмтай хүүхдүүд их байдаг вэ гэхээр тэд том болдоггүй юм OOOF
6 | 22 Хариулах
судлаач [103.240.240.73] 2018/11/20
цус ойртолт эрлийзэлтээс болдог юм байна лээ.
0 | 12 Хариулах
Зочин [37.187.129.166] 2018/11/21
Яадаг муу аутизмтай хар мал вэ чи чинь.Тэгэхээр цус ойртсон эрлийз хүнээс аутизмтай хүүхэд төрөх үү? Монгол улсад аутизмийг оношилчихсон судлаач байхад дэлхийн том Харвард , Yale ийн их юу хийж байгаа юм бэ Энэ байдлаараа Монгол улс удахгүй сүйрэх юм байна
12 | 0 Хариулах
Zochin [66.181.183.221] 2019/10/12
Yamar teneg erguu iljig ve
0 | 0 Хариулах
Bi [124.33.214.177] 2018/11/20
Amjilt husya
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.163] 2018/11/20
Манай хүүхэд 3 настайдаа хэлд орж байсан , одоо бол зүгээр л
11 | 8 Хариулах
Зочин [202.126.89.10] 2018/11/20
Манайхан бас туйлширдаг шүү, хэдэн жилийн өмнө бараг бүх хүүхэд л түнхний мултралтай, дутуу хөгжилтэй гэж оношлогдож бсан, түүнээс болж охиноо их л зовоосон санагддаг, би өөрөө хүүхэд дахиж гаргахаас ч халширч маш олон жилийн дараа дараагийн хүүхдээ гаргаж байлаа, юм 2 талтай, одоо хэлд орохгүй л бол аутизм гэж оношлоод байх шиг бнлээ шүү
4 | 2 Хариулах
Зочин [66.181.180.65] 2018/11/20
Олон эцэг эхчүүдэд туслаж олон ажил хийж байгаа Амарбуян Алтангэрэл Нямгэрэл Дулмаа гээд олон мундаг ээж аавууддаа баярлаж сайн сайхныг хүсэн ерөөе
7 | 3 Хариулах
Zochin [103.11.195.19] 2018/11/20
Mundag busgui yumaa. Amjilt
0 | 5 Хариулах
зочин [103.242.45.233] 2018/11/21
сайн байна уу, танай төв хаана байдаг юм, холбоо барих арга байна уу,
20 | 0 Хариулах