• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 2017 онд 20 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 3,000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран 2018 оны долоодугаар сард сургалтаар бэлтгэгдсэн 3,464 гэрээр айлчлагчийн тусламжтайгаар 42,970 өрхөөс мэдээлэл цуглуулж, 3,000 өрхийн мэдээлэл дээр боловсруулалт хийжээ. Энэхүү судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. 

2017 оны байдлаар Монгол Улсын нийт хүн ам 3,177,899 байгаагаас өрхийн тоо 885,639 байгаа юм. Үүнээс:

  • дан гэр бүл 445,048 буюу 32.4%,
  • ганц бие 75,917 буюу 10.6%,
  • нийлмэл өрх 177,898 буюу 24.9%,
  • холимог өрх 14,917 буюу 2.1% -ийг эзэлж байна.

1989-2017 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо 3 дахин нэмэгдэж, сүүлийн 8 жилийн хугацаанд гэрлэлт цуцлалт жилд дунджаар 4.1 хувиар нэмэгджээ. Тухайлбал, 2017 онд 20,470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3,945 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Харин гэрлэлт цуцлалтын тохиолдлыг хамт амьдарсан хугацаагаар нь судлахад 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан хосын

  • 51.6 хувь нь 10-аас дээш жил,
  • 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан хосууд эзэлсэн нь  гэр бүлийн бат тогтвортой байдал алдагдсаныг илтгэж байна.

Гэр бүл салалтын үр дагавраар олон хүүхэд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж аюулгүй эсэн мэнд амьдрах, сурч хөгжих суурь эрх нь зөрчигдөж байна. Нийгмийн янз бүрийн сөрөг үзэгдэл гэр бүлийн тогтворгүй байдалд нөлөөлж, олон хэв шинжийн гэр бүлүүд үүсэж, тэдний хэрэгцээнд суурилсан, гэр бүлийг дэмжих үйлчилгээнүүд бий болгож, хөгжүүлэх шаардлага тавигдаж байна. Тухайлбал: 

1. Эдийн засгийн доройтол, ядуурал: 2017 оны байдлаар нийт өрхийн 29.6 хувь нь ядууралд өртсөн байна. 76.9 мянган эмэгтэй,  20.6 мянган эрэгтэй өрх толгойлж өрөөсгөл гэр бүлийн тоо,  ядуурлын цар хүрээ өргөжин тэлж байна. Өрх толгойлсон эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн 43.8 хувь, эрэгтэй тэргүүлэгчтэй өрхийн 34.8 хувь нь ядуу амьдралтай байна. Өрх гэр бүл ядуурлаас үүдэлтэй өрөөсгөл, шилжин суурьшсан, архины хамааралтай, орон гэргүй, өөрийн гэсэн өмчгүй гэр бүлүүд үүсэж байна.

2. Архины хамааралт байдал:  Архидалт нь гэр бүлд сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг болон бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн салалт, цуцлалт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ядуурал, сэтгэцийн эмгэг зэрэг нийгмийн үзэгдлийн шалтгаан болдог.  

3. Гэр бүл цуцлалт: Өрөөсгөл, түр хугацаанд тусдаа амьдарч байгаа, дахин гэрлэсэн,  хүчирхийллийн харилцаатай, шилжин суурьшсан гэр бүлүүдийг үүсгэж, гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлж, хүүхдийг учрах эрсдэлт нөхцөлийг даамжруулж байна.

4. Гэр бүлийн хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан хосуудын эрх мэдлийн тэгш бус харилцаа, архидалт, гэрлэлт цуцлалт, дахин гэрлэлт, орон нутгаасаа дайжих, хориход ял эдлэх, олдмол хөгжлийн бэрхшээл үүсэх, хүүхэд өнчрөх, хүмүүжлийн доголдолд орох, хараа хяналтгүй болох зэрэг тулгамдсан асуудлууд гарч байна. 

5. Шилжилт хөдөлгөөн: Шилжин суурьшсан гэр бүлийн хувьд хөдөлмөр эрхлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх, шилжин суурьшсан орон нутагтаа зохицон дасах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудлууд тулгамддаг аж. 

Дүгнэлт
 
Гэрэл зургийг Mpa.mn
Гэр бүлийн дотоод харилцаатай холбоотой эцэг эх, хүүхэд, хойд эцэг\эх-хүүхдийн таарамжгүй харилцаа, эхнэр-нөхрийн тэгш бус эрх мэдлийн харилцаа, гишүүд  насанд хүрсэн гишүүдэд биенээ үл хүндэтгэсэн, дорд үзсэн, доромжилсон, хардсан, үл ойлголцсон, гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, үр хүүхдээ үл хайхарсан, зөрчилдсөн нийгэм-сэтгэл зүйн тулгамдсан асуудал нийтлэг байна.

Өрхийн орлогын хүрэлцээгүй байдал, ажилгүй, орлогогүй, стресс бухимдал, гутрал, эрх мэдлийн тэгш бус харилцаа, архины хамаарал нь гэр бүл дэх хэрүүл маргаан, үл ойлголцол, тааламжгүй харилцааг гүнзгийрүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг, гэр бүлээс гадуурх харилцаа тогтоох, уртасгасан цагаар ачаалалтай ажилладгаас шалтгаалж гэр бүл амралтаа гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хомсдож, гэр бүлдээ тавих анхаарал, халамж буурч гэр бүлийн дотоод харилцаанд сөргөөр нөлөөлж байна.

Өрх, гэр бүлийг дэмжих үйлчилгээ нийгмийн халамжийн хүрээгээр хязгаарлагдаж иржээ. Гэр бүлийн хэв маягт тохирсон, тогтвортой байдал, бат бэх байдлыг хангасан, бодит хэрэгцээнд тулгуурласан, хөгжлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх эрх зүйн орчин шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
hhh [103.10.23.116] 2018/10/25
har nyalhaaraa bitgii gerlej bai fezdanuudaa
0 | 0 Хариулах
zochin [202.131.229.94] 2018/10/25
tgd ene huduunii ohid ih aihtar aa, aav eej ni sain mungu ugchiimaar yum, munguu hemnej 1 yumnii uvurt orj heseg amidraad, hayaad, bas 1 yum dagaal, dengiin erveehei shig yavna. hotiin zaluuchuud ni huduunii ohid humuujiltei geed shaagaad. shal hudlaa, jinken yum yum surtsan garuud, buur etseg eheesee hol, humuujilgui ni tudii chinee, genen hongor, maanagduu tsarailchaad
0 | 2 Хариулах
zochin [202.131.229.94] 2018/10/25
10aas deesh jil ch gej dee, manaih huuliinhaa hureend salah gj udaad 10 jil bolchij bga bolohoos suugaad 3-4 jil bolool salj baigaa shd, za tegeed huuhnuud maani huuhdee hayaj, er erguulj yavaal, gaigui sain zaluuchuud ni huuhed teverch uldeel, butehguiee, etseg ehchuud ur huuhdee yaaj humuujuuleed, yaamr ulger duurailal uzuuleed baigaan
1 | 0 Хариулах