• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нагояагийн их сургуульд зургаан оюутан докторын тэтгэлгээр суралцахаар боллоо

ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Японы Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн докторын хөтөлбөрийн 2018 оны элсэлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэ хичээлийн жилээс манай улсаас боловсрол, анагаах ухаан, байгаль орчин, хуулийн салбарын 6 мэргэжилтэн төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Тэд ажлаа хийнгээ Нагояагийн их сургуулийн шилдэг профессоруудын удирдлага доор дэлхийн түвшний судалгаа хийж докторын зэрэг хамгаална.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтийн зүгээс төрийн албан хаагчдад зориулсан докторын хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, тэдний боловсрол, мэдлэг, ур чадварыг үргэлж дээшлүүлж, мэргэшүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс байнга анхаарч ирсэн. Ийм ч учраас ажлаа хийнгээ өөрийн салбартаа мэргэших, өндөр түвшний судалгааг Японы шилдэг профессоруудын удирдлага доор хийх боломжийг манай төрийн албан хаагчдад олгож байгаа Азийн сателит кампус институтийн хэрэгжүүлж буй докторын хөтөлбөр нь энэ жилээс хүрээгээ тэлж, хууль, анагаах ухаан, байгаль орчны салбараас гадна боловсролын салбарт доктор бэлтгэх болсонд баяртай байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг бид цаашид дэмжиж ажиллах болно” гэлээ.

 

Нагояагийн их сургуулийн ерөнхийлөгч Мацүо Сэйичи “Нагояагийн их сургууль Азийн улс орнуудын хүний нөөцийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж ирлээ. Энэ үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр бол “Азийн улс орнуудын тэргүүлэх төрийн албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр” бөгөөд Монгол Улс дахь Азийн сателит кампусаараа дамжуулан энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Тухайн оронд байрлах оффисоороо дамжуулан Японд болон гадаад улсад докторын сургалт явуулах энэхүү хөтөлбөр манай орны хувьд өмнө нь хэрэгжүүлж байгаагүй шинэлэг хөтөлбөр юм. Энэ жил 6 монгол оюутан элсэн орлоо, та бүхэндээ баяр хүргэж амжилт хүсье” гэлээ.

Энэхүү докторын тэтгэлэгт хөтөлбөр нь Хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн их сургуульд суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулан докторын зэрэг хамгаалах боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Ёслолын ажиллагаанд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Нагояагийн их сургуулийн захирал Мацүо Сэйичи, Азийн сателит кампус институтийн захирал Исода Фүмио нарын албаны хүмүүс, их, дээд сургуулийн удирдлагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхийн сацуу энэ жил Монголоос тус докторын тэтгэлэгт хамрагдсан докторантур оюутнуудад баяр хүргэлээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [66.181.160.38] 2018/10/24
sain suraad eh orondoo irj ihiig hiigerei zow humuusee ybulaarai
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.42] 2018/10/23
Азийн бар болгоно гэж амалж байсан Очирбатаас нэг амыг нь асуугаад бичлэгийг нь тавьчих сэтгүүлч алга уу? Гоё гоё амлалт өгдөг байсан шүү !
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.42] 2018/10/23
Зайнаас доктор хийнэ гэнэ !
2 | 0 Хариулах
Арай [103.57.94.23] 2018/10/23
Энэ сайдыг танилцуулах ажил биш байсан байлтай. Докторантурт тэнцсэн хумуусийг танилцуулмаар юм. Тэр тухай мэдээний зай олдсонгуй
4 | 0 Хариулах
Зочин [202.179.31.42] 2018/10/23
Арын хаалга, эрх мэдэлтний нөлөө, авилгаар шалгарсан зургаа л тэнд байгаа. Юуг нь хардаг?
4 | 0 Хариулах
НЭР [103.26.193.123] 2018/10/23
Тархиндахаа харийнханд алдчихаад нэг ДОКТОР нэртэй гарууд ирэх нь дээ. 90-д оноос хойш япончууд ингэж манайхныг хуурж У3лсаа хөгжүүлж ирлээ. Энэ бол гашуун чгэсэн бодит үнэн. Докторууд нь ирээд тархиндахаа ЭЗ-н эргэлтэнд оруулдаг бол бас яахав гээч....
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.42] 2018/10/23
90 онд нэг япон байнга тв-ээр гараад л Чөлөөт зах зээл бүх юм чөлөөтэй бүгд баян болно гээд лекц уншдаг байсан. Манайхан мэдээж багш заасан болохоор тэгж ойлгоод бүх юмаа чөлөөтэй тавьсан. Гэтэл өөрсдийнх нь оронд чөлөөт зах зээл байхгүй өөрсдийн үйлдвэрлэгчдээ хамгаалсан зохицуулалт хийдэг тогтолцоо байдаг байсан. Одоо тэр хүн амьд байдаг бол асууж ярилцах юм их байна.
0 | 1 Хариулах