Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын удирдагч Ромын Пап ламыг Пёньянд урьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дэлхийн католик шашны тэргүүн Ромын пап ламыг нийслэл Пёньян хотдоо урьсныг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон өнөөдөр мэдээлжээ.

Ким Жон Уны урилгыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин удахгүй Ватиканд айлчлахдаа гардуулахаар төлөвлөсөн байна.

Мүүн Жэ Ин аравдугаар сарын 13-наас эхлэн Европын орнуудаар ес хоногийн айлчлал хийх бөгөөд 17-18-ны өдрүүдэд Ватиканд зочлохоор төлөвлөжээ.

Пап лам Ким Жон Уны урилгыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Тэр өмнө нь 2014 онд Өмнөд Солонгост айлчилж байсан ба өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд Ким Жон Уныг Дональд Трамптай уулзахын өмнө энх тайвны төлөө залбирал үйлдэж байсан гэдэг.

 

Эх сурвалж: Yonhap News