2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
16°
|
01:00
S29
13°
02:00
S29
12°
03:00
S26
11°
04:00
S26
10°
05:00
S26
10°
06:00
S26
10°
07:00
S26
11°
08:00
S26
12°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эцэг эхчүүд ESIS аппликэшн болон интернэт ашиглан хүүхдийнхээ дүн, ирцийг харах боломжтой боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 9
iKon.MN

БСШУСЯамнаас “Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийн хэрэгжилтийн талаар өнөөдөр танилцууллаа. Уг төсөл нь 2014 оноос Азийн хөгжлийн банк болон БСШУСЯ-ны санхүүжилтээр хэрэгжиж эхэлжээ.

Энэ хугацаанд суурь бүртгэл, статистик тайлан мэдээ солилцох системийн үүрэг голлон гүйцэтгэдэг байсан бол энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, багш сурагч, эцэг эх рүү чиглэсэн систем болон өргөжиж байгаа аж.

Ингэснээр багшийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цаастай зууралддаг хуучин арга барилыг халах юм. Мөн багш бүр БСШУС-ын сайдад санал хүсэлтээ шууд хүргэх боломж бүрдэж байна.

Эцэг эхчүүдийн хувьд интернет ашиглан хүүхдийнхээ сурлага, ирцийн мэдээлэл гэх мэт хүүхэдтэйгээ холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь хүлээн авна. 

Google Play Store-оос ESIS аппликэшнийг татаж суулгах болон https://parent.esis.edu.mn/ цахим хаягт бүртгүүлэн хүүхдийнхээ мэдээллийг харах боломжтой болжээ.

Төслийн багийнхны хэлснээр, шинэ хичээлийн жилийн дүн, ирцийг оруулж эхлээгүй сургуулийнх өмнөх мэдээллүүд, харин оруулаад эхэлчихсэн сургуулийн одоогийн мэдээллүүд харагдана гэдгийг тодотгож байв.

Өнөөгийн байдлаар тус төслийн баг Агуулгын удирдлагын дэд систем, Боловсролын удирдлагын дэд систем, Статистикийн удирдлагын дэд систем,  Хүний нөөцийн удирдлагын дэд систем, Санхүүгийн удирдлагын дэд систем, Цахим контентийн системүүдийг хөгжүүлж, нэвтрүүлжээ.

2017 оны 10 сараас эхлэн эцэг эх, сургууль, цэцэрлэг, багшийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор эцэг эх, багшийн дэд системүүдийг хөгжүүлж, 2018-2019 оны хичээлийн жилд нэвтрүүлэхэд бэлэн болсон байна. 

“Боловсролын салбарын мэдээллийн систем” төсөл хэрэгжснээр дараах үн дүнгүүд гарна гэж тооцоолжээ.

Багшид 

  • Эцэг эх болон багш хоорондын эргэх холбоо сайжрах, багш бүр БСШУСЯ болон сайдтай шууд холбогдох, санал хүсэлтээ тавих боломжтой болно 
  • Цахим сурах бичиг, сургалтын материал, хэрэгцээт и-контентууд, гэрийн даалгавар түгээх болно 
  • Цахим ирцийн бүртгэл, явцын үнэлгээ, улирлын дүнгийн бүртгэл хийх, цаасан журналыг хална 
  • Суралцагсдын өмнөх жилүүдийн сурлагын явц, үнэлгээний түүхийг системээс шууд харна 
  • Цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик боловсруулалт хийсний дүнд багш өөрийн болон суралцагсдын давуу, сул талуудыг илрүүлэх, хөгжүүлнэ. 

Сургууль, цэцэрлэгийн хувьд

  • Сургууль, цэцэрлэгийн хөрөнгө, багшлах боловсон хүчин, суралцагсдын мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэнэ 
  • Сургуулийн үйл ажиллагаа, хөрөнгө санхүү, төлөвлөгөө, тайлан болон ололт амжилтын түүхэн мэдээллийн цахим сантай болно
  • Суралцагсдын шилжилт хөдөлгөөн, анги дэвших, сургууль - цэцэрлэг төгсөх, тэдгээрийн бүртгэл хийх, төгсөлтийн бичиг баримт олгох, баталгаажуулах, сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг хянах, удирдах боломж бүрдэнэ 
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой төрөл бүрийн статистик тайлан, мэдээг шуурхай гаргах бололмжтой болно
  • Сургууль, цэцэрлэгийн мэдээллийн цахим сангийн өгөгдөлд статистик боловсруулалт хийх, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчин, суралцагсдын давуу болон сул талуудыг илрүүлэх, оновчтой хөгжүүлэх стратеги боловсруулна.

Эцэг эхэд

  • Хүүхдийнхээ хичээлийн ирц, сурлагын явц, дүн зэрэг мэдээллийг харах, хяналт тавих нөхцөл бүрдэнэ
  • Хичээлийн хуваарь, агуулга, явцтай танилцах, багштай хамтран ажиллах, хүүхдийнхээ сурлагын талаар зөвлөгөө авах боломж бүрдэнэ
  • Сургууль, цэцэрлэг, тэдгээрийн удирдлага, менежмент, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, оролцоо, хяналт нэмэгдэнэ
  • Цэцэрлэгийн хүүхдийнхээ биеийн өсөлт хөгжил, дадал зуршил, ахиц дэвшлийн талаар мэдээлэл авах боломжтой болно.   

Сурагч, хүүхдэд

  • Хүүхдэд тавих эцэг эх, багшийн хараа, хяналт нэмэгдэнэ. 

БСШУСЯ, нийслэл, аймаг дүүргийн Боловсрол соёлын газрууд, боловсролын салбарын бусад байгууллагуудад

  • Улсын хэмжээнд боловсролын үйл ажиллагааны талаарх нэгдсэн статистик, тоо баримт, мэдээллийн цахим сантай болно
  • Цахим мэдээллийн сангийн өгөгдөлд статистик болон аналитик боловсруулалт, шинжилгээ хийх, тэдгээрийн үр дүнд суурилсан бодлого хөтөлбөр боловсруулах, шийдвэр гаргах боломжтой болно 
  • Сургууль, цэцэрлэг нэг бүрийн үйл ажиллагаа /хичээл завсардалт, анги дүүргэлт, шилжилт хөдөлгөөн, мэдээ тайлан, нэгдсэн шалгалтын дүн зэрэг/нд хяналт тавих, холбогдох арга хэмжээг шуурхай авах, шийдвэр гаргах боломжтой болно. 

Олон нийтэд

  • Боловсролын салбарын бодит тоон мэдээлэлтэй бодит цаг тутам танилцах боломжтой болно
  • Боловсролын үйлчилгээ шилэн болно.  

Төсөл хэрэгжиж дууссанаар боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд цахим системд бүрэн шилжих юм байна. 

 

Эх сурвалж: БСШУСЯ

 

x