Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-аас баривчилжээ.
Түүнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлж авах болон дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан байна. Тэрбээр баривчлагдах үедээ бусдаас хахууль авч байсан бөгөөд өгсөн хүнийг нь хамт баривчилсныг эх сурвалж мэдээллээ.
АТГ-аас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна.
Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана" гэж мэдээлж байсан билээ.
Эрүүгийн хуулийн 22.5-д заасны дагуу хүүхдээ сургуульд оруулах гэж мөнгө өгсөн иргэн энэ тухай өөрөө сайн дураараа ирж мэдээлбэл хахуульд өгсөн мөнгөө буцааж авах бөгөөд хүүхэд нь сургуульдаа үлдэж, ялаас чөлөөлөгдөх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!