Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАГСААЛТ: Нийслэлд өнөөдрийн байдлаар 56 сургууль, 8 цэцэрлэгийн багш нар ажил хаяжээ

О.Булган, iKon.mn
2018 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Есдүгээр сарын нэгнээс цалинг 15 хувиар, 2019 оноос 50 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаагийн тэтгэмж болох 300,000 төгрөгийг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардан энэ сарын гуравны өдрөөс эхлэн ЕБС болон цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байгаа юм.

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын 814 сургуульд нийт 597.2 мянган суралцагч суралцана. Нийт сургуулийн 563 нь хөдөө орон нутагт, 251 нь нийслэлд үйл ажиллагаа явуулахаар зэхэж буй талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл Боловсрол Соёл Шинжлэх ухаан спортын яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар /2018.09.11/ улсын хэмжээнд нийт 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаялтад нэгдээд байна.

Үүнээс 56 нь нийслэлийнх, орон нутагт 12 сургууль байгаагаас Сүхбаатар аймагт 3, Сэлэнгэ аймагт 4, Дорноговь аймагт 5 сургуулийн багш нар ажил хаяжээ.

Нийслэлд ажил хаялт зарласан 56 СУРГУУЛЬ:

Дүүрэг Сургууль
1 Баянгол 13-р сургууль 
2 28-р сургууль 
3 51-р сургууль 
4 73-р сургууль 
5 93-р сургууль 
6 113-р сургууль 
7 Сэтгэмж цогцолбор сургууль
8 Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
НИЙТ 8
1 Баянзүрх 14-р сургууль
2 44-р сургууль
3 53-р сургууль
4 79-р сургууль
5 84-р сургууль
6 85-р сургууль
7 87-р сургууль
8 92-р сургууль
9 97-р сургууль
10 102-р сургууль
11 132-р сургууль
12 Амгалан цогцолбор сургууль
13 Баянзүрх цогцолбор сургууль
14 Шавь цогцолбор сургууль
НИЙТ 14
1 Сүхбаатар 1-р сургууль
2 2-р сургууль
3 3-р сургууль
4 4-р сургууль
5 31-р сургууль
6 35-р сургууль
7 58-р сургууль
НИЙТ 7
1 Сонгинохайрхан 12-р сургууль
2 67-р сургууль
3 74-р сургууль
4 107-р сургууль
5 Ирээдүй цогцолбор сургууль
НИЙТ 5
1 Чингэлтэй 5-р сургууль
2 17-р сургууль
3 24-р сургууль
4 37-р сургууль
5 39-р сургууль
6 49-р сургууль
7 50-р сургууль
8 57-р сургууль
9 61-р сургууль
10 72-р сургууль
11 117-р сургууль
НИЙТ 11
1 Хан-Уул 10-р сургууль
2 15-р сургууль
3 18-р сургууль
4 26-р сургууль
5 34-р сургууль
6 41-р сургууль
7 52-р сургууль
8 60-р сургууль
9 75-р сургууль
10 118-р сургууль
11 Буянт ухаа цогцолбор сургууль
НИЙТ 11

Нийслэлийн есөн дүүргээс сургууль, цэцэрлэгийн ажил хаялт зарлаагүй гурван дүүрэг байгаа ба үүнд Налайх, Багануур, Багахангай дүүрэг багтаж байна.

Харин сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн хувьд нийт 18 цэцэрлэг ажил хаялт зарласнаас долоо нь нийслэлд, үлдсэн 11 нь Дундговь аймагт буй талаар мөн мэдээллээ.

Нийслэлд ажил хаялт зарласан 8 ЦЭЦЭРЛЭГ:

Дүүрэг Сургууль
1 Баянгол 88-р цэцэрлэг
НИЙТ 1
1 Баянзүрх 20-р цэцэрлэг
2 61-р цэцэрлэг
3 122-р цэцэрлэг
НИЙТ 3
1 Сүхбаатар 225-р цэцэрлэг
2 135-р цэцэрлэг
НИЙТ 2
1 Хан-Уул 12-р цэцэрлэг
2 165-р цэцэрлэг
НИЙТ 2