ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Говь” ХК-ийн хувьцааны ханш зургаан өдөр дараалан өслөө

З.Санжаа, iKon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN

Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй Говь ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн зургаан өдрийн дараах байдлаар ~40 хувийн өсөлт үзүүлээд байна.

Тодруулбал өчигдрийн хаалт, өнөөдрийн нээлтийн арилжаагаар МХБ-ийн нэг өдрийн арилжааны ханшийн өсөлтийн дээд хязгаарт хүрч 15 хувийн өсөлт үзүүллээ.

Огноо Ханш Өсөлт %
VIII.23 24,500₮ -
VIII.24 24,900₮ 1.6%
VIII.27 25,500₮ 2.4%
VIII.28 25,600₮ 0.4%
VIII.29 27,100₮ 5.9%
VIII.30 31,100₮ 14.8%
VIII.31* 35,760₮ 15.0%

VIII.31* - Өглөөний 10:04 цагийн ханш, Өдрийн арилжаа 10-13 цагийн хооронд явагддаг, ханш өөрчлөгдөж болно.


Уг өсөлтийн шалтгааныг компанийн ТУЗ-ийн шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Учир нь тус компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зарлаж дараах хоёр асуудлыг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна. Үүнд:

  1. Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах
  2. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцааг 100 хуваах төлөвлөгөөтэй байгаа аж. Хувьцааг хувааснаар нэгжийн үнэ буурч арилжаа харьцангуй идэвхтэй болдог талтай.

Хувьцаа хуваах шийдвэр хэрэгжих хүртэл Говь ХК-ийн хувьцаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлын төвд байх нь.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.170.2] 2018/9/3
kkkkk comment bichij bgaa nuhud uursduu yu bichij bgaagaa medej baina uu? ha ha. Joohon ym unshij sudlaad, hen ch unshsan "... neeree joohon buuhaar ni awii ... " gsn bodol turhuur ym bicheech. AZAARTAAD BNA AIN? ha ha
1 | 0 Хариулах
Зочин [80.147.166.86] 2018/8/31
hehe, stock exchange gej jinhen Ponzi scheme shu, munguu uur yumand zarzuulsan ni deer
3 | 2 Хариулах
zochin [43.228.130.236] 2018/8/31
medeej usuj unaj baidag shu de uun sonin baina aa neg bol tsaaguuraa um heleed baina uu horongoo oruul geed kk
2 | 4 Хариулах
Зочин [103.0.24.40] 2018/8/31
6 өдөрт 40% ашиг хийнэ гэдэг бол гайхамшиг лда, юу нь сонин байна аа гэнэ үү идда чинь
12 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/8/31
Эртхэн худалдаж авдаг байж исда
2 | 0 Хариулах