Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Windows 95”-ийг өнөөдрийн ямар ч компьютер дээр суулгаж ажиллуулах боломжтой болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

1995 оны домогт үйлдлийн системийг өнөөдрийн ямар ч компьютер дээр суулгах боломжтой болжээ.

Slack компанийн програм хөгжүүлэгч Феликс Райзберг нэгэн үе хувьсгал хийж байсан Майкрософтын “Windows 95” үйлдлийн системийг аппликэшн болгон хувиргаж, Mac, Windows, Linux системтэй ямар ч машин дээр суулгах боломжтой болгосон байна.

Уг аппликэшн нь ердөө 129MB хэмжээтэй бөгөөд GitHub сайтаас .zip файлыг нь татахад л болох юм. Хуучны систем маш сайн ажиллаж, Paint, Solitaire зэрэг олон оригиналь програмууд нь хэвийн ажиллаж байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Дурсамжийг сэргээх үүднээс “Windows 95” системийн эхлэх аяыг эндээс сонсоорой.

Эх сурвалж: The Verge