Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаан иргэний амь насыг аварчээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн жижүүрт иргэдээс ирсэн дуудлагаар тухай бүр бие бүрэлдэхүүн чиг үүргийн дагуу ажиллаж болзошгүй гамшигт өртөх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байгаа талаар Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар мэдээллээ. 

Тодруулбал, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Мойлтын тохойд, мөн 6 дугаар хорооны Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдоод гарч чадахгүй байна гэсэн дуудлагаар хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч, 1 автомашинтай дуудлага өгсөн газарт очиж голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна.

 
 
 
 
 
 

Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан 3 иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ. 

Голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж яваад усанд суусан дуудлага тус хэлтсийн жижүүрт ирэх нь ихсэж байгаа бөгөөд Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудын үүрэг, чиглэлийн дагуу бэлтгэл ээлжийн албан хаагчдыг голын усанд иргэд голчлон ихээр орж байгаа хэсгүүдэд томилгоожуулан хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж ард иргэдэд голын усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настнуудад тавих анхаарлаа сулруулахгүй байж, голын усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.