Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр “Уу булан” амралтын газарт амарч байсан 54 хүн усанд боогджээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Онцгой байдал, цагдаагийн байгууллагаас үер усны эрсдэл өндөртэй, голуудын усны түвшин нэмэгдсэн байгаа энэ өдрүүдэд иргэдийг аль болох гол дээр очихгүй байхыг анхааруулж буй.

Анхааруулж зөвлөсөөр байтал нийслэлд бороогүй өнжсөн ганц өдөр буюу өчигдөр л гэхэд Налайх, Хан-Уул дүүрэгт Туул голд сэлж, гол руу автомашинтайгаа орж шаварт суусан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал,

  • Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Энгэр шандын “Халгайтын-Ам” гэдэг газар “Туул” голын усанд эмэгтэй хүн живж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 13:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 10 км зам туулан 14:20 цагт очиж, иргэн О /42 настай, эмэгтэй/-ыг усанд живж байхад нь гаргаж аюулгүй болгосон.
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн дэргэд Иргэн Э /50 настай, эмэгтэй/ 46-30 УНЯ улсын дугаартай, “Тоёото” загварын суудлын автомашинтай “Туул” голын усанд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 09:56 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 21 км замыг туулан 10:30 цагт очиж, 45 минут ажиллаж татан гаргасан.
  • Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж”-ийн модон гүүрний дэргэд “Туул” голын усанд иргэн Ө-ийн 66-66 УБО улсын дугаартай “Ланд Крузер-100” загварын автомашин /2 зорчигчтой/ живж байна гэсэн дуудлагыг 07.22-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 15:10 цагт очиж, татан гаргасан.
  • Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Уу булан” амралтын газарт Амарч байсан 54 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.22-ны өдрийн 16:00 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16 км зам туулан 17:10 цагт очиж, усанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргасан байна.