ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын нийт өрхийн дөнгөж 22% нь хадгаламжтай бол 52% нь ямар нэгэн зээлтэй байна

Б.Ану
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийт өрхийн 21.8 хувь нь 2017 оны байдлаар хадгаламжтай буюу хуримтлалтай байна. 

Хадгаламжтай өрхийн хувь 2016 оноос 2017 онд 3 пунктээр буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооны ӨРХИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ 2017 ОНЫ ТАНИЛЦУУЛГА -д дурджээ. 

Хадгаламжгүй нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2017 онд 817.3 мянга болж, өмнөх оныхоос 75.9 мянган төгрөгөөр, хадгаламжтай өрхийнх 1.4 сая болж өмнөх оныхоос 129.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Монгол Улсын нийт өрхийн 52 хувь нь ямар нэгэн зээлтэй

Монгол Улсын нийт өрхийн 48.0 хувь нь 2016 онд ямар нэгэн зээлтэй байсан бол 2017 оны байдлаар нийт өрхийн 52.1 хувь нь буюу 461.4 мянган өрх зээлтэй амьдарч байна. 

Үүнээс: 

  • 20.8 хувь нь буюу 184.2 мянган өрх цалингийн зээлтэй, 
  • 12.4 хувь нь буюу 109.8 мянган өрх тэтгэврийн зээлтэй, 
  • 8.2 хувь нь буюу 72.6 мянган өрх малчны зээлтэй, 
  • 6.5 хувь нь буюу 57.6 мянган өрх орон сууцны зээлтэй байна. 

Нэг өрх хэд хэдэн зээлтэй байх тохиолдол нэлээд байна. Тухайлбал, тухайн өрхөд ажил хийдэг хоёр хүн хоёулаа цалингийн зээлтэй байх, тэтгэврийн хоёр ахмад настан хоёулаа тэтгэврийн зээлтэй байх, эсвэл өрхийн нэг гишүүн нь цалингийн зээлтэй байхад нөгөөх нь лизингийн зээлтэй байх гэх мэт олон тохиолдол байгаа талаар танилцуулгад дурджээ. 

Зээлийн давхцалыг тооцохдоо өрхөд ижил төрлийн зээл олон байгаа тохиолдолд нэг зээл болгон нэгтгэж авсан бөгөөд өөр төрлийн зээл байгаа тохиолдолд давхар зээлтэй гэж үзсэн бөгөөд  2016 оны байдлаар зээлтэй өрхүүдийн 87.9 хувь нь зөвхөн нэг төрлийн зээлтэй, 10.9 хувь нь 2 төрлийн зээлтэй, 1.2 хувь нь 3 төрлийн давхар зээлтэй байсан бол 2017 онд зээлтэй өрхүүдийн 83.7 хувь нь нэг төрлийн зээлтэй, 14.7 хувь нь 2 төрлийн зээлтэй, 1.6 хувь нь 3 төрлийн зээлтэй байна.

2017 онд зээлтэй нэг өрх дунджаар 5.4 сая төгрөгийн зээл авчээ. Орон сууцны зээлийн дундаж хэмжээ 42.5 сая төгрөг, автомашины зээлийн дундаж хэмжээ 12.0 сая төгрөг, бизнесийн зээлийн дундаж хэмжээ 10.4 сая төгрөг, цалингийн зээлийн дундаж хэмжээ 5.6 сая төгрөг, өрхийн хэрэглээний зээлийн дундаж хэмжээ 4.0 сая төгрөг,  малчны зээлийн дундаж хэмжээ 3.4 сая төгрөг, тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 3.0 сая төгрөг байгааг график -1-т үзүүллээ. 

График 1, Зээлийн хэмжээ, сүүлийн 12 сард авсан зээлээр, сая төгрөгөөр, 

Зээлтэй өрхийн орлогыг судалж үзвэл 2017 онд зээлтэй нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж, 2016 оноос 71.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. 

Орлогын төрлөөр харвал 2017 онд зээлтэй өрхийн:

  • цалингийн орлого 600.5 мянга, 
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 183.8 мянга, 
  • ХАА-н орлого 89.4 мянга, 
  • ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 82.8 мянга, 
  • бусад орлого 100.3 мянган төгрөг байна. 

Зээлийн эргэн төлөлтийг харвал зээлтэй нэг өрх 2017 оны байдлаар сард 453.1 мянган төгрөгийг зээлийн эргэн төлөлтөнд буцаан төлж байна. Орон сууцны зээлтэй өрх зээлэндээ сард дунджаар 530.1 мянган төгрөгийг, цалингийн зээлтэй өрх 377.6 мянган төгрөгийг, тэтгэврийн зээлтэй өрх 305.2 мянган төгрөгийг олсон орлогоосоо буцаан төлж байгааг та график 2 -оос харж болно.  

График 2,  Зээлийн нэг сарын эргэн төлөлт, мянган төгрөгөөр

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.73] 2018/7/19
Одоо банкийг баярлуулахаа больцгооё. Хөрөнгийн зах зээл судал
0 | 0 Хариулах
Төрөөс хадгаламжыг хорьж [103.14.38.130] 2018/7/18
Төрөөс ард түмнийхээ мөнгөн хадгаламжийг санаатайгаар хорьж цагдаж, хяхаж, хүүгээс нь татвар авч байгаа нь аймшигтай харгислал, хүчирхийлэл. Албан тушаалын хүчирхийлэл, дарамт байнга ард түмний нуруун дээр бууж тамалсаар ирсэн. Баячууд нь гадаадад мөнгөө хадагладаг, эсвэл зоориндоо сефэндээ алт болгож хадгалдаг байлгүй.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.2.152] 2018/7/17
Үлдсэн 48хувь нь ажилгүй болохоор зээл авч чадахгүй байгаа юмаа иймхэн юм гаргаж чадахгүй байж
4 | 0 Хариулах
Зочин [103.14.38.130] 2018/7/16
Тэгэхдээ зээл авахаас айх хэрэггүй. Манай ерөнхийлөгч бүх хүний банкны өрийг тэглэж өгнө гэж амалж гарч ирсэн. Оффшороос бүх олигархиудын бүх хөрөнгийг хураан авч ирж тарааж өгнө гэсэн.
12 | 1 Хариулах
Зочин [120.16.47.134] 2018/7/16
52% нь зээлтэй гэхээр Монголчуудын амьдрал саына байнаа
1 | 5 Хариулах
Зочин [202.131.225.150] 2018/7/16
yamar bnaa??? lav sain bish shuu
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.86] 2018/7/16
52% -д нь ороогүй хүмүүс бол боломжийн гэсэн үг биш харин зээл авах болзол хангаагүй байх даа.
13 | 2 Хариулах
Зочин [139.5.216.112] 2018/7/16
Хадгаламжйн данстай хүний тоо сая орчим байдаг гэсэн. Тэгэхээр энэ гаргасан тоо арай буруу тоо байна. Хаанаас авсан тоо юм бол.
1 | 3 Хариулах
Зочин [202.194.27.124] 2018/7/16
хүний тоо, өрхийн тоогоо ялгана уу та :p
10 | 0 Хариулах
Зочин [139.5.216.112] 2018/7/16
Хүнээс чинь өрх бүтдэг юм байгаа биз эрдэмтэн гуай. хаанаас авсан тоо вэ гэдгийг асуусан юм
0 | 1 Хариулах
Зочин [103.57.92.41] 2018/7/16
Хадгаламжийн дансанд их мөнгө байх албагүй. Доод үлдэгдэл нь хамгийн багадаа жишээ нь Голомт банк 5000 төгрөг байдаг. Тэр нь цалингийн хадгаламж бол цалин орлоо, дууслаа буюу 5000 төгрөг үлдэж болно. Тэгэхээр 1 сая данс байлаа гэхэд жишээлбэл 5к үлдэгдэлтэй бол 500 сая төгрөг л байна. Бас манайхан ихэнх нь цалингаас цалингийн хооронд амьдардаг. Тэгээд бодохоор ихэнх хадгаламж, ерөнхийдөө байнгын орж гарч байдаг амьдралд тийм ч чухал биш мөнгө л гэсэн үг.
3 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2018/7/16
22% yag hurehuu minii ajiglasnaar naimaachid l bish bol engiin ajilchin ene huvid n lav bagtahgui
1 | 1 Хариулах