Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

СКАЙмедиад албан ёсны эрхтэй дэлхийн шилдэг контентууд нэмэгдсээр байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай СКАЙмедиа Корпораци ХХК өнөөдөр “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо”-нд гишүүнээр элссэнтэй холбогдуулан тус компанийн Маркетинг хариуцсан дэд захирал Б.Цолмонтой дараах сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

- “Оюуны өмчийг дээдлэгч” байгууллага батламжийг гардан авсан танай компанийн хамт олонд баяр хүргэе. Яриагаа скаймедиа компани оюуны өмчийг дээдлэх тал дээр хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаар эхэлбэл ямар вэ?

- Баярлалаа. “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо”-нд СКАЙмедиа корпораци нэгдсэнээр бид Монголд оюуны өмчийг хамгаалах чиглэлд хувь нэмрээ оруулан хамтран ажиллах болсондоо баяртай байна. СКАЙмедиа Корпораци интернет, IPTV, суурин утасны гуравласан үйлчилгээг үзүүлэгч Монгол Улсын контент медиа салбарын томоохон оролцогчийн хувьд бид  үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойш оюуны өмчийг дээдлэн ажиллаж, гадаад, дотоодын 130 гаруй суваг, 2,000 орчим контентыг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.
 
2014 оноос бид Уолт Дисней студи, Мосфильм, Студио Канал зэрэг дэлхийн шилдэг студитэй хамтран ажиллаж, дэлхийн шилдэг кино, контентуудыг дуу, дүрсний өндөр чанар, монгол дуу оруулалттайгаар Видео сангаасаа нөхөж, ухрааж үзэх боломжийг хэрэглэгчдэдээ бий болгож ирсэн. СКАЙмедиа үйлчилгээ маань контентоор улам баялаг болж өргөжсөөр байна.
Энэ оны тавдугаар сард бид Холливүүдийн Их Таван студи буюу Columbia Pictures, Paramount Pictures, Warner Bros, Fox, Universal Pictures -тэй гэрээ байгуулснаар Видео санд шилдэг, шинэхэн хит кинонуудын давлагааг эхлүүлсэн байгаа. BBC News, BBC Earth, BBC Lifestyle, Cbeebies, Baby TV, Boomerang, NatGeo, NatGeo Wildгээд дэлхийн шилдэг гадаад сувгууд СКАЙмедиад нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл СКАЙмедиа Видео санд дандаа албан ёсны эрхтэй, оюуны өмчийн бүтээлүүд байршиж, СКАЙмедиагийн хэрэглэгчид дэлхийн шилдэг контентуудыг хүлээн авч байна.

- СКАЙмедиа Видео Сангийн онцлох контентуудаас дурдвал?
 
СКАЙмедиа корпораци HBO компанийн Монгол дахь  хамгийн том түнш бөгөөд өнгөрсөн хугацаанд HBO HD, HBO Hits, HBO Family, Signature сувгуудыг бүхлээр нь зөвхөн СКАЙмедиа дамжуулж ирсэн. Бид энэ жил хамтын ажиллагаагаа өргөжүүлж HBO сувгийн шилдэг хит, дэлхий даяар сая сая үзэгч, шүтэн бишрэгчтэй “Game of Thrones” буюу “Хаадын тоглоом” цувралыг онцгой эрхтэйгээр видео сандаа оруулаад байна. Манай улсад энэ цувралыг шимтэн үздэг кино сонирхогчид олон байдаг ч ихэвчлэн хууль бусаар буюу интернетээс үзсэн эсвэл хууль бусаар орчуулж гаргасан телевизүүдээр л өмнө үзэж танилцсан байдаг. Тэгвэл бид Монголд анх удаа энэ гайхалтай цувралыг албан ёсны эрхтэйгээр, дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн монгол орчуулга, дуу оруулалттайгаар Видео сандаа байршуулан хүргэж байна. 
 
Мөн бид НВО сувгийн шилдэг хит цувралуудыг үзэх боломжтой “НВО ОЛОН АНГИТ КИНО” багцыг хоёрдугаар сард шинээр нэвтрүүлсэн. Кино сонирхогчид та бүхэн энэхүү багцаас “Game of Thrones”, “True detectives” зэрэг тус сувгийн шилдэг цувралуудыг үзэх боломжтой. “Хаадын тоглоом” цувралыг Монголд анх удаа албан ёсны эрхтэй хүргэж байгааг тохиолдуулан бид гуравдугаар сарын 19-нд  УДБЭТ-ийн тайзнаа “Хаадын тоглоом” амьд хөгжмийн хамт хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр “Хаадын тоглоом” цувралын хамгийн сонирхолтой, хөгжимлөг, онцгой нэгэн ангийг симфони найрал хөгжмийн амьд тоглолттойгоор үзэгчдэд хүргэж, амжилттай зохион байгуулснаар кино сонирхогч, үзэгч олноос ихээхэн талархал хүртэж, цаашдаа илүү ихийг хийж бүтээх урам зоригийг авсан. Энэ дашрамд манай СКАЙмедиа хэрэглэгчид дэлхийн шилдэг хит “Хаадын тоглоом” цувралын эхний бүлгийг Видео сангаасаа үнэ төлбөргүй үзэх боломжтой байгааг дуулгахад таатай байна. 
 
- Видео сангийн кино контентоос гадна өөр ямар чиглэлээр оюуны өмч бүхий бүтээлийг танайх хэрэглэгчдэдээ санал болгодог вэ?
 
- Өмнө хэлсэнчлэн бид дотоодын 60 гаруй, гадаадын 70 гаруй телевизийн шилдэг сувгуудтай гэрээ хэлцэл хийсний дагуу албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэж байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бид TV5 телевизтэй хамтран “Лондон-2012”, МҮОНРТ-тэй хамтран “Рио-2016” олимпын наадмуудыг шууд дамжуулагч, алтан түншээр амжилттай хамтран ажилласан.
Энэ жилийн хувьд бид ОХУ-д зохиогдож буй 2018 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг эзэмшигч NTV телевизийн алтан түншээр ажиллаж байна.

Хөлбөмбөг сонирхогч, фанатууд та бүхэн гэртээ зурагтаараа төдийгүй SkyGO үйлчилгээг ашиглан NTV телевизийг гар утсаараа шууд үзэж, хөлбөмбөгийн гал гарсан, шуугиан тарьсан тоглолт бүрээс хором ч хоцрохгүй байх боломжтой. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын үзэгчид www.skygo.mn сайтаас өндөр чанартай, хамгийн шилдэг мэргэжлийн тайлбартайгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэж байна.

Гар утсаараа SkyGO аппликейшн ашиглан Монголын болон дэлхийн шилдэг телевизийн сувгуудыг үзэх, FIFA 2018 цэсээс дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болон Football talk, Road to Russia нэвтрүүлгийн контентуудыг үзэх боломжтой OTT телевиз маань хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж хэрэглэгчдэдээ хүрээд байна.

Манай хэрэглэгчид өндөр хурдны LTE сүлжээгээрээ SkyGO үйлчилгээгээр гар утсан дээрээсээ дэлхийн хөлбөмбөгийн аваргын гайхалтай мөчүүдийг цаг алдалгүй үзэж байгаа нь бас нэгэн том амжилт боллоо.

- Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Та бүхнийг цаашид ч салбартаа манлайлж, ирээдүйг өнгөлөн, оюуны өмчийг дээдлэн сахигч байж, олон чанартай, сонирхолтой үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг хүсэн ерөөж, энэхүү ярилцлагаа өндөрлөе.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.