Жил бүр ЕБС-ийн 5, 9,12 дугаар ангийг төгсөх сурагчдаас улсын шалгалт авдаг. Энэ жилийн шалгалт тавдугаар сарын 28-ны өдөр Монгол хэлний хичээлээр эхэллээ.
Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр, 2018 онд нийт 58,642 сурагч улсын шалгалт өгч байна. Үүнээс:
Улсын шалгалт энэ сарын 8-ны өдөр 12 дугаар ангийн гадаад хэлний хичээлээр дуусах хуваарьтай.
Улсын шалгалтын хуваарь:
ЕБС-ийн улсын шалгалтын нэгдсэн дүнг бүх шалгалт явагдаж дууссаны дараа Боловсролын Үнэлгээний Төв нэгтгэж гаргах аж.
Сурагчдын улсын шалгалт дуустал МХЕГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн Монгол хэл, Математикийн хичээлийн стандартын хэрэгжилтэд тандалт судалгаа хийх тухай удирдамжийн дагуу орон даяар тандалт судалгаа явуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!