ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гүнбилэг: УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн зааснаар буруу шийдвэр гаргачихлаа

Б.Ану
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний дөрвийг нь шинээр томилсон. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг,  Д.Сугарын оронд Ш.Солонгыг томилоод байна. 

ҮХЦ-ийн есөн гишүүнийг гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч,  гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилдог. 

Тэгвэл энэ удаад өмнөх Ерөнхийлөгчийн санал болгосон гурван хүний, УИХ-аас томилсон нэг хүний хугацаа дууссан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга цэцэд Б.Буяндэлгэр,  Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг, УИХ-аас Ш.Солонгыг нэр дэвшүүлж түүнийг нь УИХ албажууллаа. 

"Үндсэн хуулийн цэц нь ардчилсан сонгуулиар гарч ирсэн парламентын баталсан хуулийг Үндсэн хуулийн нэр бариад тэр чигт нь хүчингүй болгох эсэх шийдвэр гаргадаг чухал институт" талаар хуульч О.Мөнхсайханы ярилцлагыг бид өнөөдөр хүргэсэн. Тэрбээр өнөөдөр томилогдсон дөрвөн хүн дөрвүүлээ цэцийн гишүүн байх нөхцөл шаардлагыг хангаж чадахгүй байгаа талаар ярьсан юм.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гаргасан хууль, тогтоолыг хүчингүй болгох хэмжээний эрх мэдэл бүхий Монгол дахь хамгийн том шүүх эрх мэдэл гэж хэлж болно. Гэвч энэ хариуцлагатай албанд ажиллах хүмүүсийг УИХ ердөө дөрөвхөн хоногийн дотор хэлэлцэн баталсан нь ихээхэн учир дутагдалтай явдал боллоо гэж хуульчид үзэж байна. 
 

Тухайлбал, хуульч, доктор Б.Гүнбилэг "Үндсэн хуулийг тайлбарлах хүн бол улс төр, хууль зүйн онолын болон практикийн аль алины мэдлэгтэй байх ёстой гэсэн л санаа. Учир нь Үндсэн хуулийг уншихад улс төр, хууль зүйн мэдлэг шаарддаг. Хуульч хүн улс төрийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа уншиж чадахгүй. Үндсэн хуулийн эрх зүй нь өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ шаарддаг. Зүгээр хуулийн мэдлэг биш шүү.

Эсрэгэрээ улс төрч хүн Үндсэн хуулийн мэдлэггүйгээр Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй. Дээр нь Цэц нь өөрөө шүүх гэж байгаа учир хуулийн процесс ажиллагаа, арга зүй, техник эзэмшсэн байхыг шаардах учир ихэнхдээ мэргэжлийн хуульчид байна. (Харин явцуу хүрээнд түүхчилсэн тайлбар хийвэл, Ерөнхийлөгч байсан хүн ч Цэцэд сууж болно гэсэн санаа Үндсэн хууль батлагчид ярьж байсан тул заавал хуульч гэдэг дээр манай Үндсэн хуулийн шаардлага гарахгүй болчихдог).

Гэхдээ хамгийн гол санаа нь ҮНДСЭН ХУУЛИЙН МЭДЛЭГ+УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ-ийн тухай л Үндсэн хууль заасан. 

Гол нь өнөөдөр томилогдсон нэг хүн энэ заалтыг юу гэж ойлгож байна вэ? гэсэн чинь "Үнэнээ хэлэхэд улс төрөөр мэргэшиж ажилласан юм байхгүй. Тодорхой хэмжээний төсөөлөлтэй байгаа. Би нэг аймгийн Ардчилсан намын даргыг нэг жил хийсэн" гэж байгаа юм. Ямар их зориг вэ. 

Өөрийнхөө томилогдож буй ганц заалтаа бэлдэж, бэлдэж тайлбарлаж байгаа нь энэ. 

Нүдний эмчид бөөрөө үзүүлдэггүй л байхгүй юу. Өнөөдөр УИХ маань Ерөнхийлөгчийн зааснаар буруу тасаг руу буруу эмч явуулчихлаа даа" гэж байр сууриа илэрхийлсэн байна.

Та бүхэн хуульч О.Мөнхсайханы байр суурийг мөн ЭНД дарж уншаарай.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ХАРАМСАЛТАЙ
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [220.248.62.82] 2018/5/26
МИУС-ХЗС-ИЙН хэдэн өөрсдийгөө жинхэнэ хуульч гээд бодчихсондалд амбицтай Гүнбилэг, Мөнхсайхан мэтийн орк багш нар одоо болиосой. Тэмүүжингээс эхлээд өөрсдийг нь тоогоогүй болохоор атаархсандаа үхэх шахах нь. МУИСаа төгссөн боловсрол муутай оютнуудын толгойг угаасан юмнууд амаа татах хэрэгтэй. Ард түмэн нь гэж үхэрүүд тэдний үгээр дагалдан баясаж байдаг нь үнэн өрөвдөлтэй. Та нарын сонгосон 76 чинь баталсан. Тэдэн рүүгээ дайрцгаа. ҮХЦ бол багш нарын чуулдаг газар огтхон ч биш. ХЗС-ийн багш нараа та нар тйим л хуульч хүмүүс юм бол согтуугаар хүн дайрч алсан Лүндэндоржийгоо өмөөрхөө болиж, байх ёстой шоронд нь явуулаач
3 | 0 Хариулах
Зочин [220.248.62.82] 2018/5/26
ХЗС-ийн АН-ын хэдэн багш нар өөрсдийг нь сонгоно гээд битүүхэндээ горьдоод явж байсныг мэднэ. Горьдлого нь талаар болонгуут шаралхсандаа энд тэндгүй элдэв зарга үүсгэж явдаг хөгийн юмнууд. FB дээр ам уралдан шагшраад л, хаха. Атаархаж үхэх нь. Үнэн өрөвдмөөр. Хичээлээ ч олигтой заадаггүй, үргэлж орчуулсан номоо шахна, улс төрчдийг муулж оюутнуудын тархийг угаана, хичээлээ таслаад ирэхгүй. Ийм тэнэг багш нартай сургуулийг шууд л хаяж, гадагшаа явж их сургууль гэж ямар байдгийг мэдсэн.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.108] 2018/5/26
ИЙМ Л МАН- ГАР УИХ-тай . ГАЙХАХ ХЭРЭГГҮЙ ГҮНБИЛГЭЭ. ТАНАЙ НАМЫН УИХ МӨН БИЗ ДЭЭ. ЭНЭ 65- ҮНЭХЭЭР БҮХ ҮЕИЙН УИХ-аас ХАМГИЙН МУУГИЙН ЖИШЭЭ БОЛЖ ТҮҮХЭНД ҮЛДЭЖ БАЙГАА ШҮҮ. ГУДМАНД ТААРВАЛ ЭД НАР РУУ ӨНДӨГӨӨР ШИДЭЭРЭЙ АРД ТҮМЭН МИНЭЭ....!
0 | 0 Хариулах
Зочин [120.16.54.54] 2018/5/25
Женко үнэн тэнэг
0 | 0 Хариулах
ялнаа [202.70.46.20] 2018/5/25
Энэ хулгар чихтэй эрлийз жингэртэй банхар мөнч их самарч байна даа, энэ муу улсыг минь зайлуул. Вэнэсуэл шиг болох тун чиг ойрхон байна даа. монгол улс ялагдсаар л ялагдсаар л, Жэнко болон түүний хүргэн ах хоёр ялсаар л ялсаар
3 | 0 Хариулах
45555 [49.0.165.5] 2018/5/25
ТУУЛХҮҮ ГЭЖ ШОРОНГИЙН ДАРГА БАЙСАН ХҮН. НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ШОРОНГИЙН ДАРГА ГЭСЭН ҮГ.
1 | 0 Хариулах
зочин [202.179.31.242] 2018/5/25
Монголчууд бид өнгөрсөн жил ер нь ямар Ерөнхийлөгч сонгочихоо вэ.Өөрийн гэсэн толгой тархи энэ хүнд ер нь байна уу,бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байхад өөрийн оюун ухаанаар гаргасан ганц ч шийдвэр алга байна гэж л харагдаад байгаа юм даа.Хэлж ярьж байгаа үг,гаргаж байгаа шийдвэр нь бүгд ЗИ-ийнх л байгаад байх юм.Ийм усан толгойтой Ерөнхийлөгчтэй улс манайхаас өөр энэ дэлхийд байхгүй байх.Женкогоос өөр хүн бол өөрөө огцормоор л юм,тэгвэл өөрт нь ч энэ улс оронд ч өлзий буян болно доо.
0 | 1 Хариулах
Зочин [220.248.62.82] 2018/5/25
Буяндэлгэр боломжийн хүн, Үндсэн хууль батлалцсан, олон хэрэгтэй заалтыг дэвшүүлж Чимид гуайд магтуулж байсан гэдэг. Харин нөгөө хоёр баян бол хэрэггүй.
1 | 1 Хариулах
60terbym shaxa nyamk [202.179.24.66] 2018/5/25
sygar shopnd
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.61] 2018/5/25
Жeнкогийн дэвшүүлсэн 3 ч балай нь үнэн. Хуульч гэхэд хэцүү хүмүүс Гэхдээ энэний дарга Миeэгийн дэвшүүлсэн Солонго нь бүр хорчингоороо хавь ойрдоо алдартай. Өөрийнх нь аав ч хуульч биш байж цэцэд өчнөөн жил суусан. Үндсэн хуулиар мэргэшээгүй Жанцан Наранчимэг Цогтоо Лхагваа Одбаяр гээд олон л хүн суусан даа
3 | 1 Хариулах
Зочин [220.248.62.82] 2018/5/26
Хуульч байх ёстой, үндсэн хуулиар мэргэшсэн байх ёстой гэсэн ямар ч заалт байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.13] 2018/5/25
ERDEMTEDIIN ZASGIIG JINHENE ZASAG GENE
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.13] 2018/5/25
ZASAG BOL TARHI
0 | 0 Хариулах
Дина эгч нь [103.26.194.146] 2018/5/24
Цэцэд түүхч хүн байсан. Цаашид ч байж болно.Ерөнхийлөгч зөв ажиллаж байна.
3 | 4 Хариулах
Зочин [150.129.141.61] 2018/5/25
Тэр хүн чинь энэ хүний аав нь
0 | 0 Хариулах
gol [202.9.41.166] 2018/5/24
TUULHUU GDG UNDSEN HUULIIN MEDLEGGUI TURSHLAGAGUI YALTANTAI L HARITSAJ BSN HUN SHUUGCH BJ CHADAH U
2 | 0 Хариулах
bat [202.9.41.166] 2018/5/24
TUULHUU HORIDOLTOI L HARITSAJ IRSEN HUN SH TE
1 | 0 Хариулах
Зочин [220.248.63.45] 2018/5/24
Тэгэж хариулсан хүн ерөөсөө байхгүй. Нүдэнд хүйтэн царайтай орк вэ
1 | 0 Хариулах
Зочин [220.248.63.45] 2018/5/24
Тэмүүжингээс эхлээд энэ мэтийн МУИС-ийн ХЗС-ийн орк багш нар гэж Нарангэрэл, Лүндэндорж нарын шавь нэртэй өөрсдийгөө жинхэнэ хуульч гээд бодчихсон муухай хортой юмнууд байдгийн. Өөрсдөө албан тушаал горьдсон юмнууд дотроо атаархаж үхэх гээд элдэв юм ярьж явах ямар хэрэгтэй. Хичээл номоо олигтой заахгүй, хичээлийн цагаар бөөн улс төр ярьж оюутнуудын тархийг угаасан хэдэн хортой юмнууд. Тийм л шударга юм бол хүн согтуугаар тайрч алсан Лүндэндоржийгообайх ёстой шоронд хийгээч.
4 | 1 Хариулах
Иргэн [103.229.121.119] 2018/5/24
Туулхүү гэж хаана юу хийж бхйсан хүн бэ
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.103] 2018/5/24
Энэ бол чиний л бодол хуульд харшлах харшлах зүйлгүй бол хэнийгээ дэвшүүлэх нь ерөнхийлөгчийн томилох нь УИХ эрх
4 | 6 Хариулах
Somebody [64.119.21.80] 2018/5/24
Ийм сэтгэгдэл бичиж л байдаг .., Монголчууд үнэхээр харанхуй байна даа.
4 | 2 Хариулах
Зочин [66.181.161.21] 2018/5/24
Ugaasaa jenco iim l hun. Dandaa buruu zuil hiine. Minii eronhiilugch gej helehees bi ichij baina.
10 | 1 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/5/24
ym bolgoniig harluulahaa odoo boli naad mgld chin ajil hiideg hun baihgui bolohni
3 | 2 Хариулах
Зочин [27.123.214.115] 2018/5/24
За чи битгий хуцаад бай
3 | 4 Хариулах