ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гурван гишүүнийг томиллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Ц.Батсүх, эдийн засгийн магистр Ц.Мөнхбаяр нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ. 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай 27,3 дугаар зүлийн 1 дэх хэсгийг нэмж оруулсан аж.

Хуулийн дээрх заалтыг үндэслэн Эдийн засгийн Байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны гишүүдээр томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан аж.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир нэр дэвшигчдийг сонгохдоо Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан байна гэж байлаа.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид банк, санхүү, эдийн засгийн чиглэлийн их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжлээрээ 10-аас дээш жил, үүний таваас доошгүй жилд макро эдийн засгийн бодлого, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилласан туршлагатай гэсэн шалгууруудыг тус тус хангажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [98.191.169.2] 2018/5/4
Доктор судлаачид л очих ёстой ажил ш дээ. Юун магистр энэ тэр вэ? Ичээч ээ УИХын суудал бөглөгчид өө!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.73] 2018/5/3
Энэ нөгөө нэг нөхөриййг ажилд оруулах гээд ДамбаОчир төрийн ордонд элгийг нь авдаг томилгоо байнаштээ. Ичээсэй малнууд
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2018/5/3
Хөөрхий Түвшинтөрийг дараа нь хүчиндхээр болсон уу
3 | 0 Хариулах