Европын орнуудын иргэд ажлын гараагаа хэр хэмжээний цалинтай эхэлдэг вэ?
Их сургууль төгсөгчдийн хувьд сайн цалинтай ажил олж, хөдөлмөрийн гараагаа амжилттай эхлэх нь чухал байдаг.
Тэгвэл Willis Towers Watson зөвлөх үйлчилгээний компани өнөөдөр Европын улс орнуудын гарааны цалингийн мэдээллийг сүүлийн байдлаар танилцуулжээ.
Европ даяар цалингийн хэмжээ харилцан адилгүй байдаг нь уг тайлангаас харагдаж байна. Хамгийн өндөр цалин авагсад нь тус тивийн хамгийн хөгжингүй орнууд болох Хойд Европынхон байгаа бол Өмнөд Европын иргэд харьцангуй бага цалинтайд тооцогдож байна.
Ингээд Европ тивийн шинэ мэргэжилтнүүд ямар хэмжээний жилийн цалинтай ажиллаж эхэлдгийг дараах топ 18 орны жагсаалтаас харцгаая.
- Швейцарь $96,160
- Дани $63,021
- Норвеги $59,713
- Герман $56,685
- Люксембург $55,718
- Бельги $50,967
- Австри $50,009
- Нидерланд $47,627
- Швед $47,152
- Финланд $46,299
- Ирланд $42,864
- Франц $41,877
- Итали $36,896
- Их Британи $36,256
- Испани $32,157
- Словени $29,414
- Грек $25,132
- Португал $22,630
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
