Япон Улсын Нагояагийн их сургууль Монголын томоохон их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагуудтай сүүлийн 20 орчим жил хамтран ажиллаж, олон судалгааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж ирсэн гадны сургуулиудын нэг юм. Энэ удаад төрийн албан хаагчдад зориулсан докторын тэтгэлэгтэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.
Төрийн албаны цаг завгүй хүмүүст зориулагдсан энэхүү шинэлэг хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт сургалтын хэлбэртэй хослуулан хэрэглэж, гаараа онцлог юм.
Англи хэл дээр магистрын дипломын ажил бичиж хамгаалсан эсвэл англи хэлний өндөр мэдлэгтэй, магистрынхаа дипломын ажлыг англи хэл рүү өөрөө орчуулах чадвартай төрийн албан хаагч хэн ч энэхүү тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж болох аж.
Энэ асуудлаар тус сургуулийн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Азийн асуудал хариуцсан дэд захирал, ноён Исадо Фумио тэргүүтэй төлөөлөгчид БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай уулзаж, хөтөлбөрөө танилцуулан цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Сайдын зүгээс, бие даасан сургууль хэрнээ засгийн газрын хэмжээний сургалт хөтөлбөр, тэтгэлэг төсөл хэрэгжүүлж, Монголын боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлээд цаашид дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ялангуяа, сүүлийн 20 гаруй жил тасалдаад буй тусгай хэрэгцээт боловсрол мөн
Эх сурвалж: БСШУСЯ