Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тео Волкотт Эвертонд газардлаа

SPS телевиз
2018 оны 1 сарын 18
SPS
Зураг зураг

Английн Арсенал клубын төлөө 12 жил хүчин зүтгэсэн Английн шигшээ багийн довтлогч Тео Волкотт Эвертон клубт албан ёсоор нэгдлээ. Тэрбээр шинэ клубтэйгээ гурван жил хагасын хугацаатай гэрээг 20 сая гаруй фунт стерлингээр үзэглэсэн байна.

Өдгөө 28 нас хүрч буй Тео Волкотт шинэ дасгалжуулагч Сэм Аллардайсын энэ өвлийн солилцооны цонхоор авч буй хоёр дахь тоглогч юм. “Том” Сэм өмнө нь Бешикташ клубээс 27 сая фунтээр Ченк Тосуныг авч чадсан.

Шинэ клубт очсон талаараа Тео сэтгүүлчдэд хэлэхдээ “Би энэ солилцоог эерэгээр харж байгаа. Учир нь би өөрийн амжилтаа ахиулахын тулд өөр зүйл хийх ёстой гэж бодож байсан. Хэдий Арсеналыг орхих харамсалтай байгаа ч би шинэ багийнхаа төлөө өөрийгөө дайчлан тоглох болно” гэжээ.

Тео Волкотт “Их буучид”-ын төлөө 397 тоглолтод оролцож 108 гоолыг оруулж байлаа.

Зураг