Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК шилдгээр шалгарав

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 28
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хурал болж салбарынхаа шилдгүүдийг тодрууллаа. Манай хамт олны 2017 онд бүтээн байгуулсан байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэлхийд тэргүүлэх Schuler фирмийн технологид суурилсан, Евро стандартын бүрэн автомат удирдлага, хяналтын систем бүхий ГАН БӨМБӨЛГИЙН ҮЙЛДВЭР ашиглалтад оруулснаар салбарынхаа ойн баяраар “ШИЛДЭГ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ” хэмээх эрхэм хүндэтгэлийг хүлээн авлаа. 

 

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хамт олныг “Салбарын 95 жилийн ойн Топ-10” аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэлээ.  Бид Монголдоо анхдагч “Уул уурхай, металлургийн цогцолбор” төслийг нэвтрүүлэхээр шамдан орсноос хойш Төмөртэйн төмрийн хүдрийн орд дээр хоёр ил уурхайг байгуулж, Төмөртолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэн, уурхай тус бүр дээр хуурай, нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах, 95 км авто зам, 36.5 км төмөр зам барих, цахилгаан хангамж зэрэг уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж орд газруудаа эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулж чадсанаар Монгол Улсын уул уурхайн салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг хэдийнээ эзлээд байна. 

Ерөнхий захирал Д.Батжавхлан салбарын хамт олондоо мэндчилгээ хүргэх үеээрээ “Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйлдвэрлэгч орон болох зайлшгүй шаардлагатайг өнгөрсөн он жилүүд бидэнд хангалттай ойлгуулсан. Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг ойртож байгааг дуулгахад таатай байна. Монгол Улсын эдийн засгийн түүчээ болсон салбарын нийт хамт олон та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. 

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.