ҮЙЛ ЯВДАЛ: Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна
ГССҮТөвийн В1 давхарт
09:00 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд Хөдөлмөрийн гавьяат улаан тугийн одон гардуулах ёслолын ажиллагаа болно.
Хангарьд ордны 14 давхарт
10:00 цагт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.
Үндэсний Статистикийн Хороо 2 давхрын 204 тоотод
10:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Мал тооллогын 2017 оны урьдчилсан дүнг танилцуулна.
Корперайт Конвеншн Центр-т
10:00 цагт Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, алба хаагчдад шагнал гардуулах ажиллагаа болно.
Төрийн ордонд
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оролцож үг хэлнэ.
12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд хэвлэлийн хурал зохион байгуулна.
13:30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт тугийн танхимд дипломатчдад Дипломат дээд цол гардуулна.
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт Шинэ жилийн баярын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийнэ.
Live conference center-т
12:00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос дөрвөн сар 40,000 багшийн цалин нэмэх асуудлаар тэмцсэн ажлын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

