32 зочид буудал, 93 дэн буудалд 8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулжээ
Нийслэлийн цагдаагийн газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зочид буудал 8, дэн буудал 20, нийт 28 газрыг 4,450,000 төгрөгөөр торгож 119 ширхэг спиртийн сул агууламжтай, 115 шил спиртийн өндөр агууламж бүхий шилтэй шингэнийг хураасан байна.
Цаашид зочид буудал, дэн буудлуудад хийх хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

