Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: XII ангийн сурагчид өдий хүртэл сурах бичиггүйгээр юу сурч, юу хийж явна вэ?!

Б.Ану
2017 оны 12 сарын 27
iKon.MN

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 24, 25, 26 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл сонсож хэлэлцсэн юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд сурагчдын сурах бичгийн асуудлыг хөндөн ярилцлаа. 

Хамгийн хачирхалтай нь энэ жилийн төгсөх ангийн буюу 12 дугаар ангийн сурагчдын сурах бичиг өнөөдрийг хүртэл тарааж өгөөгүй байгаа аж.  УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг салбарын яамны холбогдох хүмүүсээс дараах асуултыг асуув. 

Г.Мөнхцэцэг "Говьсүмбэр аймгийн гуравдугаар сургуулийн 10 хүртэл ангийн сурагчид дөнгөж  12 дугаар сард сурах бичигтэй болсон байна. 12 дугаар ангийн сурагчдын хувьд сурах бичгээ одоо хүртэл аваагүй байна. Эдгээр хүүхэд юу үзэж элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх вэ" гэж асуусан юм. 

Харин үүний хариуд БСШУСЯ-ны Боловсролын Бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг "12 дугаар ангийн хүүхдийн сурах бичгийг зохиох ажил одоо хийгдэж байна. Хөтөлбөрийн шинэчлэл дуусгавар болсон. Сурах бичгийг зохиох ажил нь энэ онд эхэлсэн" гэж хариулав. 

Тэгвэл өдий хүртэл 12 дугаар ангийн сурагчид юу үзэж, юу үндэслэж ямар шалгалт өгч ирэв гэдэг сонирхолтой асуулт гарч ирнэ. 

Зарим боловсролын байгууллагаас энэ талаар тодруулахад "Уг нь 12 дугаар ангийн сурах бичиг, үзэх хичээл, хөтөлбөр байдаг. Эрдэнэчимэг дарга яг юу яриад байгааг ойлгохгүй байна" гэлээ. 

Харин энэ талаар Д.Эрдэнэчимэг болоод  БСШУСЯ-наас тодруулах гэсэн боловч хариулах эзэн олдсонгүй.