Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Пёнчаны Олимпийн өмнө гадаадын 17 иргэнийг Өмнөд Солонгосоос албадан гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ирэх хоёрдугаар сард Пёнчанд болох Өвлийн Олимпийн наадмыг угтаж, гадаадын 17 иргэнийг албадан гаргаснаа Өмнөд Солонгосын цагаачлалын алба мэдээлжээ.

Тэднийг Олимпийн наадмын үеэр террорист ажиллагаа явуулах магадлалтай гэж үзсэний үндсэн дээр ийм арга хэмжээ авсан байна. Эдгээр 17 хүн нь Төв Ази ба Зүүн Өмнөд Азийн таван орны иргэд байжээ. Ямар улсуудын иргэд болохыг зарлаагүй байна.

Шийдвэр гаргахдаа дэлхийн 50 улсын тагнуулын байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцсон тухай бас мэдэгджээ. Сөүлийн эрх баригчид нутаг дэвсгэрт нь Олимпийн наадамд оролцогчийн дүрээр, эсвэл Өмнөд Солонгосын компаниудад ажиллагчийн дүрээр террористууд нэвтрэх боломжийг тооцож, хяналтаа чангатгаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com