Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Засгийн газраас зарим төрлийн эрүүл мэндийн даатгалын хэмжээг 2 дахин багасгалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар яг одоо ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/766895420162695/

Г.Занданшатар "Засгийн газрын хуралдаанаар 2018 онд төлөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг шинэчлэн тогтоолоо. 

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4,800 төгрөгөөр тогтоолоо. 

Өмнө нь малчид, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүй иргэд  жилд 57,600 төгрөг төлдөг байсан бол ирэх жил 50 хувь бага буюу сард 2400 төгрөг төлөхөөр болж байна. Шимтгэл хэт өндөр байдгаас даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй гэсэн гомдол, санал, хүсэлт иргэдээс их ирдэг учир Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа. 

Хоёрдугаарт, Улаанбаатарын агаарын бохирдлын асуудал цахилгаан, эрчим хүчтэй салшгүй холбоотой. Ерөнхий сайд газар дээр нь очиж 4-5 аргуудыг судалж үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

 

Энэ хүрээнд Улаанбаатар хотын цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. III, IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ. 

Засгийн газраас Улаанбаатарт амьдарч буй 150 мянга 90 цахилгаан хэрэглэгчийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх талаар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна. Эдгээр айлуудад шинэ халаалтын боломжийг сайжруулахын тулд эрчим хүчээ нэмэгдүүлнэ. Цахилгаан станцын өргөтгөлүүдийг хийнэ. 

Иргэд, төр засгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна" гэв.