ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн алслагдмал омгуудын гайхалтай хөргүүд

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 12
iKon.MN

Дөрвөн хананы дунд, хананаасаа халуун ус аван, хөргөгчиндөө хоол хүнсээ базаан, хүрээлэн буй орчинтой өндөр хурдны интернэтээр холбогдож тав тухтай амьдарлыг эрхэмлэдэг бид цаатан зэрэг алс холын нууцлагдмал амьдралтай хүмүүсийн талаар тэр бүр бодоод байдаггүй.

Цаатнуудын хувьд жилд таваас арван удаа нүүдэллэж, -40 хэмийн хүйтэнд урцанд амьдран, унаа хөсөг, хоол хүнс, хувцас хэрэглэлдээ түүхий эдийг нь ашиглах гэж цаа буга хариулан амьдардаг.

Гэрэл зурагчин Жимми Нельсоны удаан хугацаанд хэрэгжүүлж буй “Тэднийг мөхөхөөс нь өмнө” төсөл дэлхийн өнцөг булан бүрийн, аажмаар устан мөхөж буй 30 гаруй алслагдмал омог аймгийн гайхалтай ертөнцөөр аялах хосгүй боломжийг бидэнд олгож байгаа юм.

Нэг омогт хоёр долоо хоног амьдарсан Жимми тухайн омгийн уламжлал, ёс заншилтай танилцан, нүдээр харсан бүхний гэрэл зурагт гайхалтайгаар буулгажээ.

Түүний гэрэл зургаас алслагдмал омгуудын өвөрмөц гоёл чимэглэл, үс засалт, дээл хувцсыг харахын дээр хүрээлэн буй орчин, соёлын эд өлгийн зүйлийг ч анзаарч болохоор. Өмнө нь бүх зүйл ямар байсан гэдгийг дэлхий ертөнц хэзээ ч мартдаггүй гэдгийг харуулах нь Нельсоны зорилго байсан гэнэ. 

“Цаг хугацааны шалгуурыг даван гарах гэрэл зургаар бүтсэн баримтыг бий болгохыг зорьсон. ” хэмээн тэрбээр ярьжээ. Нельсон гэрэл зургууд ном болгон эмхэтгэсэн бөгөөд кино болгон гаргах гэнэ.

Ингээд дэлхийн хамгийн алслагдсан өнцөг буланд аялан, мөхөж буй ертөнцийн гэрч болоод үз.

Та харин ухаалаг гар утас, интернэт, зурагтнаас ангид байж, тэдэн шиг чөлөөтэй амьдарч чадах байсан болов уу?