Боловсролын яамны ТНБД-ыг томилно
Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам одоогоор дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа юм.
Тус яамны дэд сайд Ё.Отгонбаярыг Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор УИХ-аас шийдвэрлэсэн юм. Харин ТНБД Н.Баяртсайханыг Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа.
Тэгвэл БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногт томилох сураг байна. Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилохоор яригдаж байгаа аж. ТНБД-аар хэн томилогдох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
