• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнийн говьд арав гаруй САЛХИН СЭНС сүндэрлэжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 29
iKon.MN

Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж, хэрэглээг нь дэлгэрүүлж байгаа энэ цаг үед Өмнийн говьд арав гаруй салхин сэнс шинээр баригджээ. Энэ бол Клин Энержи Ази ХХК-ийн хэрэгжүүлж буй Цэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станцын төслийн барилгажилтын явц.

 
Монгол Улсад байгаа хоёр дахь салхин парк  болох уг төслийг Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Японы Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ЖАЙКА)–ын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Энэхүү төсөл нь ЖАЙКА-ийн сэргээгдэх эрчим хүчний салбар дахь анхны гадаад хөрөнгө оруулалт гэдгээрээ онцлогтой. Харин Клин Енержи Ази ХХК нь Монголын харилцаа холбоо, дэд бүтцийн томоохон групп компани болох Ньюком ХХК болон Японы харилцаа холбоо, технологийн групп компани болох SoftBank Group-ын охин компани SB Energy Corp-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани юм. 

Монгол орны говь салхины арвин баялаг нөөцтэй бөгөөд энэ нөөц ард иргэдээ хангаад зогсохгүй гадагшаа үлэмж хэмжээгээр экспортлох их баялаг юм. Цэцийн салхин цахилгаан станц нь Таван толгойн дэд станцтай холбогдож, төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүчээ нийлүүлэх ажээ.

Энэ талаар төслийн багаас тодруулахад “Барилга угсралтын явц амжилттай байна. Одоогоор 10 турбин генератор /салхин сэнс/ босгосон байгаа. 11 дэх нь удахгүй дуусна. Нийт 25 турбин генератор босгох ёстой. Төслийн ажил хурдацтай явж байгаа бөгөөд графикаасаа өмнө дуусгах боломжтой байна.

Бид наймдугаар сараас анхны цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлын хувьд турбин генератораас гадна цахилгаан дамжуулах 32 км-ийн агаарын шугам татах ажил зэрэг хийгдэж байгаа. Мөн ашиглалт, засвар үйлчилгээнд ажиллах хүмүүст зориулагдсан барилгын ажлын суурь нь тавигдсан” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг нийт эх үүсвэрийн 30 хувьд хүргэх зорилго тавьсан. Тиймээс дотоодын компаниудын гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт татаж хийгдэж буй энэ төсөл дээрх зорилтод хүрэхэд чухал нөлөөтэй. 

Салхин сэнс тээвэрлэх үеийн бичлэг: 

Салхинаас эрчим хүч гарган авах механизм

Салхин хөдөлгүүр нь салхинд байх кинетик энергийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг. Салхи үлээхэд турбины далбааг эргүүлдэг. Агаарын урсгал сэнсний далбааг эргүүлдэг. Далбааны эргэлт нь генераторын голыг эргүүлж, цахилгаан үйлдвэрлэдэг. Салхин паркад олон тооны салхин цахилгаан станцыг суурилуулснаар их хэмжээний цахилгаан гарган авах боломжтой олдог.

Салхины эрчим хүчний ашиг тус

  • Салхи нь байгалийн шавхагдашгүй үнэгүй нөөц баялаг юм.
  • Салхины энерги нь хаягдал гаргадаггүй байгальд ээлтэй. Салхин цахилгаан станц нь байгаль орчиныг бохирдуулагч элдэв бодис, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийнүүдийг ялгаруулдаггүй.
  • Суурилагдсаны дараагаар салхин станц нь зардалын хувьд маш хэмнэлттэй. Бусад уламжлалт цахилгаан станцуудтай харьцуулахад ашиглалтын зардал бага.
  • Салхин цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэх өндөр бүтээмжтэй.
  • Салхины энерги нь нүүрс, газрын тосноос ялгаатай нь инфляцид өртдөггүй.
  • Салхины энерги нь улс орны нүүрсний хараат байдлыг бууруулна.
  • Салхин парк баригдсан газрыг бэлчээрийн, хөдөө аж ахуйн болон өөр бусад зорилгоор ашиглах бүрэн боломжтой.
 
 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
71
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.169.162] 2020/4/21
Зарим нэг хүмүүс хийж бүтээж чадахгүй юм байж . Нэгнийхээ хийж бүтээсэн ажилд нь атаархаж хардаж байх юмаа. Ерөн нь нэг нь хийх гэхээр нөгөөгөө хардах ажлыг нь үгүйсгэх явдлаа болимоор байна. Улс яаж хөгжих юм бэ
0 | 0 Хариулах
С. Дэмбэрэл [66.181.176.63] 2017/7/27
Монгол галзуу гэмээр тун догшин салхи шуургатай орон. Тэгээд ч салхин станцад тиймч таатай ханддаггүй. Байгалийн уур амьсгал, цаг уурын тэнцвэрт байдлыг үргэлж алдагдуулж байдаг. Манайх шиг хүйтэн, эрс тэс хуурай уур амьсгалтай эх газарт тиймч таатай бус. Хуурайшуулна, үүл саринайна. Хараад байхад Далай тэнгисийн ойролцоо, зөөлөн уур амьсгалтай газар нутагт СЦС-ихэвчилэн барьсан байдаг. Энэ нь агаар чийгийг сэлгэж эх газрын уур амьсгалын тэнцвэрт байдалд зохистой нөлөө үзүүлдэг гэж санагддаг. Иймд өчнөөн, төчнөөн салхин станц барилаа гээд хөөрөөд байх хэрэггүй. Удахгүй бүгд ойлгох болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.85] 2017/6/30
энэ төсөл гэсэн нэрээр хэдэн хүн улсаас хэдэн саяын мөнгө идсэн бол гэхээс аймаар байна, ер нь дам дамаар бас өөрөө чихээрээ сонсож байхад энэрхүү ажилын ард ихэвчлэн зүгээр л мөнгө унагах сонирхол байдгаас биш үнэн сэтгэлээсээ бүтээн байгуулалт гэдэг ойлголт байдаггүй юм байна гэж ойлогосон, хуучнаар сүхбаатрын талбайд байдаг сүхбаатрын хөшөөг хуучны нь устгаад шийнийг хүрлээр хийгээд тавьчихсан байгаа даа, тэрнийг хийсэн хоёр барьмалч л гэхэд тэндээс маш их мөнгө унагасан сураг байсан, гэтэл урьд нь хийсэн барьмал ур хийцийн хувьд хамаагүй илүү байсан шүү дээ, ядаж тэгвэл урьд хийснийг нь устгахгүй байж болоогүй юм байх даа гэж бодогдсон.
4 | 5 Хариулах
Зочин [91.141.2.30] 2017/7/2
Ажилгүй иргэн хуцаж байна.
2 | 0 Хариулах
Зочин [51.15.43.205] 2017/6/30
Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
1 | 1 Хариулах
Зочин [103.26.194.120] 2017/7/1
Харин ч Манандэлхийн хариуг нь дутуу өгсөн нэг мөр нугаслах байсан юм чиний санаа бол сонгууль хийхгүй толгой дээр зайдагнах санаа бндаа аааяаа ч гэх шиг ках ках
0 | 0 Хариулах
Батцэцэг [93.115.95.206] 2017/6/30
Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.42.219] 2017/6/29
Энэ цэвэр монгол салхийг ингэж элдвийн турбин сэнс мэнсээр бузарлаад байх нь буруу л юм байгаам. Монголын салхи цэврээрээ байх ёстой. МОНГОЛ ЯЛНА.
1 | 10 Хариулах
Зочин [202.21.106.122] 2017/6/29
Bitgii tenegt . 21 zuun bolchood bhad uhseniih tsewer mgl salhi ntr. Tsewriig n yaaj medehuu whahaha. Iim malnuudaas bolj manai mgl hugjihgui bgaa yum. Delhiigees zaildaa
7 | 1 Хариулах
Зочин [103.26.192.42] 2017/7/1
Чи битгий донгос. Монгол үндэстэн Монголын гэсэн бүх юм цэвэр уламжлалаараа байх ёстой. 21 зуун чинь Монголд хамаагүй. МОНГОЛ ЯЛНА.
2 | 3 Хариулах
Зочин [89.204.154.243] 2017/7/1
Lol tsever mongol salhi uu hahahah
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.199] 2017/7/1
Genko chin ingej helj bnuu? erguu mal gehed arai l erguu malnuud
0 | 0 Хариулах
Zochin [91.64.241.114] 2017/7/1
Yadaj uuniig gadaadiinhan unshij chadahgui ni yamaidaa, mongol hel meddeg gadniihan ene met setgegdeltei bitgii taaraisai! Ene meteer bodoj setgedeg humuus olon bol ch mongolchuud bid yun nuguu hugjil devshil, bur delhiin shivshig bolno doo, odoo yer ni ali hediin shivshig bolood ehelchihsen bna.
0 | 0 Хариулах
Зочин [91.141.2.30] 2017/7/2
Ажилгүйчүүд чалчина.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.52] 2017/6/29
Сэлэнгэ мөрөнд усан цахилгаан станц эсэргүүцээд байсан оросын троллууд одоо салхи ашиггүй нар ашигтай гэх шиг
2 | 1 Хариулах
Зочин [91.141.2.30] 2017/7/2
Орос Хятад хоёрыг бүү муул. Өөрийгөө л хичээ. 2 хөршийг мууллаа гээд тэдэнд нөлөөлөхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [109.163.234.2] 2017/6/29
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
0 | 2 Хариулах
Zochin [150.129.143.187] 2017/6/29
Amjilt husie tusliin bagt
4 | 0 Хариулах
Зочин [180.149.93.14] 2017/6/29
Энэ их хуурайшилттай ногоо нь байгаль устаж байгаа манай орон шиг газарт салхин цахилгаан станц бүр их хуурайшуулж хөрсийн эргүүлээд хаячихмаар санагдах юм даа.
1 | 11 Хариулах
Зочин [203.169.48.131] 2017/6/29
хуурайшуулнаа??? гэрт залгадаг сэнс биш, салхины хүчээр эргэж байгаа сэнс. Салхи салхилдагаараа салхилна. Сэнс тавьсан ч салхины хурд өөрчлөгдөхгүй. Хуурайшна гэдгийг тайлбарлаад өгөх хүн байна уу?
10 | 0 Хариулах
Зочин [192.168.0.100, 202.131.246.86] 2017/6/29
Нэг бол хүүхэд байх эсвэл энэ талын ямар ч мэдлэгэгүй хүн бололтой хэхэ
1 | 0 Хариулах
Зочин [80.62.116.220] 2017/6/29
Chi yuch meddeggui xun uu!???
0 | 0 Хариулах
Zohin [202.9.40.23] 2017/6/29
Nar salhinii erchim huch odoogoor mash ih zardaltai turshiltiin shat ni ahitstai tuvshin hurtlee hugjuugui manaih shig buurai orond bol bur yamar ch hereggui zuil. Hezee ch ashigtai ajillah bolomjgui
1 | 8 Хариулах
Зочин [192.168.0.100, 202.131.246.86] 2017/6/29
Монголд бүр анхны салхин цахилгаан станц ашиглалтанд ороод 4 жил гаран болоход анхныхаа хөрөнгө оруулалтынхаа 40 хувийг буцаагаад олчихсон явж байна. Үүн дээр судалгаа хийгээд ашигтай гэж үзсэн учраас бүр 3 газар ч ийм төрлийн станц баригдаад эхэлчихсэн явж байна.
5 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/6/29
онцгой тарифаар цахилгаанаа худалддаг болохоор тэр. одоогийн дулааны цах. станцынхаас 3 дахин өндөр үнэтэй. тэрийг нь хэрэглэгчид төлж байгаа юм.
2 | 0 Хариулах
zhzhz [139.5.216.192] 2017/6/29
sh88dg jinger
0 | 0 Хариулах
Зочин [91.141.2.30] 2017/7/2
Мал монголын коммент
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.77] 2017/6/29
Салхин цахилгаан станц байгальд ээлтэй, ашиглалтын зардал багатай ч анхны хөрөнгө оруулалт асар өндөр болохоор өртөг өндөртэй цахилгаан гаргадаг. Салхитын 50Mвт-н цахилгаан станцын хөрөнгө оруулалт $120M гэж ярьдаг. Манай орны цаг агаар хэт хуурай болохоор сэнсэн дээр дарах агаарын даралт их бага тэгээд ч салхи нь тогтвортой биш турбины гаргах цахилгаан тооцоолсон хүчин чадалдаа хэзээ ч хүрдэггүй.Салхитын станц 25Мвт орчим цахилгаан гаргадаг нь өглөө оройдоо Оросоос авдаг цахилгааныг нөхөж чаддаггүй. Хэдийгээр хувийн хэвшил өөрөө хөрөнгө оруулалтаа шийдэж байгаа нь сайшаалтай ч хэзээ ч хөрөнгө оруулалтаа нөхөхгүй төсөл болохоор энэ их мөнгийг өөр ашигтай төсөлд зарцуулаасай.Харин жилийн 280 өдөр нь цэлмэг нартай байдаг манай оронд хамгийн боломжтой сэргээгдэх эрчим хүч нь нарны үүсгүүр болно.
2 | 0 Хариулах
Зочин [36.231.178.121] 2017/6/29
Нараар ирчим хүч үйлдвэрлэх бас дутагдалтай талтай. Нэгдүгээрт маш үнэтэй. 15МВт нь хичнээн сая доллор болно, салхиар бол 15МВт ийг ганцхан сэнсээр үйлдвэрлэх боломж бий. Хоёрдугаарт, орой нар жаргахаас өглөө нар мандтал тог үйлдвэрлэдэггүй. Эсэргээрээ монголын эрчим хүчний хэрэглээ орой шөнөдөө их байдаг. Тиймээс оргил ачааллуудад нарны ирчим хүчээр хангах боломжгүй, батериа сайн бол хэдэн цаг нөөцөлж бно гэхдээ их хэмжээгээр эрчим хүч хадгалах дэлхийн хамгийн сайн батериа үсэрээд 4 цаг л цэнэгээ барина, дээрээс нь бараг нарны зайнаасаа үнэтэй. 3 рт, нарны зайг хийдэг semiconductor (голцуу цахиурын монокристал бдаг) нэмэх 25 дээш хасах 25 аас доос температурт ашигт үйлийн копцент (А.Ү.К) нь 50% аар шууд ундаг. Монголд өвөл -35, зун 35 хүрэх тохиолдлууд их бий. Мөн нарны батериа яг 12 цагт maximum хүчин чадлаараа ажиллаад өглөө оройны сул гэрэлд эрчим хүч бараг үйлдвэрлэдэггүй юм. Тиймээс Монголд хамгийн best сонголт бол нар-салхиар хослон ажилдаг hybrid system юм. Хоёулангаар нь зэрэг
9 | 1 Хариулах
Зочин [203.169.48.131] 2017/6/29
Hybrid гэхлээр зардал нь 2дахин өснө. Салхи байхгүй байвал бас үйлдвэрлэл байхгүй гэсэн үг.
0 | 0 Хариулах
Зочин [172.16.3.215, 203.156.183.233] 2017/6/29
Бас л их мэдэж байгаа юм шиг байгаа боловч мэдэхгүй л байна даа. Бага оврын систем бол хосолсон байж болно л доо. Том чадлын станцыг заавал хослуулан хэрэглэх шаардлага байхгүй. Монголд харин ч агаарын температур бага байдаг болохоор температураас хамаарсан бууралт бага байдаг. Мөн Монгол орон маань бас салхитай байдаг болохоор нарны модуль хөрч байдаг тул ажиллагааны үзүүлэлт нь давгүй байдаг. Өвөл бол бүр их цахилгаан үйлдвэрлэнэ шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [172.16.3.215, 203.156.183.233] 2017/6/29
Юу ч мэдэхгүй байж худлаа их мэдэмхийрдэг хүн байх шиг байна. Өртгөө нөхөх болоод л төсөл хэрэгжүүлж байгаа ш дээ. Гадаадын зээлдүүлэгч банкнаас олон улсын түвшинд тавигддаг бүх шаардлагыг нь хангаад зээлээ аваад төслөө хэрэгжүүлж байгаа юм даа. Монголчуудыг юу мэдэхгүй гэж бодож басамжилж байгаа бол харамсалтай л байна даа их мэдэгч гуай
0 | 0 Хариулах
Зочин [64.235.154.34] 2017/7/1
Meddeg zuilee bichihgui bol bolohgui nee Ene tusuld gargasan munguu avalgui yahavdee yamar ch ashiggui tusul gej baihgui kkk Olon ulsiin gereeni daguu sergeegdeh erchim huchiig negj tarifiin daguu Mongol uls hudaldan avdag neleen undur urtuguur 1 kvt iig 9 tsent havitsaa baigaa baih Ene ni manai stantsuudiin zardag unees 2 uus 3 dahin undur gesen ug yag traifiig ni sain sudalna biz tsahilgaani mungu tuldug irged aj ahuin negj bolgon demjih tarif gej tsahilgaani mungun deeree nemj mungu tuldug buguud ene mungu ni sergeegdeh erchim hudaldan avahad zarstuulagddag Salhitiin stantsad nemuu urtuguur tsahilgaani muungiig tuluud yavj baigaa
0 | 0 Хариулах
Зочин [144.217.76.201] 2017/7/2
280 цэлмэг өдөр чинь шөнө болохгүй юу
1 | 0 Хариулах
Зочин [216.123.206.82] 2017/6/29
Энэ маш сайн шүү. 2040 он гэхэд дэлхий нийт эрчим хүчнийхээ 50 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна. УБ-ын эрчим хүчийг бас ийм байдлаар шийдвэл агаарын бохирдол 20-30 хувиар буурна. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний өртөг улам л багасна.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2017/6/29
далайн салхи өөр шүү. агаарын даралт их, чийг их. өпөр, шөнөдөө тогтмол шахуу горимтой. манай салхи эх газрын турбулент салхи. өндөрлөг тул агаарын даралт бага, чийг байхгүй. тэгээд ч өндөр үнэтэй. малчдад бол хамгийн сайн сонголт, нүүрс ихтэй манайх шиг оронд ДЦС нь хамгийн сайн сонголт. анхны хөрөнгө оруулалт бага, олон хүн тэжээнэ. хамгийн гол нь уурхайдаа ойр, урд хилийн дагуу олныг бариад хятад руу экспортлох хэрэгтэй.
0 | 2 Хариулах
Зочин [172.16.3.215, 203.156.183.233] 2017/6/29
Монголын салхи хүч багатай гэж хэн мэдэмхийрээд байнаа Гаргадаг чадлаа л гаргана шүү дээ хөө учир нь Монголын нөхцөлд тааруулж үйлдвэрлэж байгаа болохоор. Үнэхээр тийм л муу байсан бол өнөөдөр Салхитын СЦС зүгээр хэвийн ажиллаад цахилгаан үйлдвэрлээд байж чадах уу? Жаахан үндэслэлтэй юм яриач ээ
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.101] 2017/6/29
Мэдэмхийрээд гэсэн хүн land breeze, sea breeze гээд хайгаарай.
0 | 0 Хариулах
Зочин [64.235.154.35] 2017/7/1
Shuud helehed odoohondoo Manaihan d nuursnii tsahilgaan stants ashigtai haymd tsahilgaan gargah bolomjtoi ni Delhiin niitiin zorilgo bol medeej baigalid eeltei hulemjiin hiig buuruulah geed sergeegdeh erchim huchiig demjie gej baigaa ldaa Medeej mungutei uls guren ch 100 huvi sergeegdeheer yavj bolohgui baigaa ni anhnii urtug undur ur ashig ni gehed hetsuu udaan hugatsaandaa hurungu oruulaltaa nuhuh tataas demjlege heregtei boldog geed deer ni zohitsuulalttai holbootoi yum bii baih teriig mergejiltenguud medej baigaa baih Tegeheer manai uls urtug undurtei tsahilgaan heregleh nuhtsul oiriin heden jildee baihgui baih deer ni deerh huntei sanal neg baina ldaa nuurs baina zarah gej buun yum bolj baina Harin neg tomoohon usan tsahilgaan stanst heregtei baih shuu Orosoos tsahilgaan avahgui baih bolomj salhi nar bol achaalaliin zohitsuulaltand orj chadahgui hetsuu
0 | 0 Хариулах
Зочин [103.26.192.42] 2017/7/1
ХУЖААГИЙН үлдэгдэл минь хуцаарай. МОНГОЛЫН сайхан үнэртэй салхийг минь хүртэл ашиглаад хужаа руугаа баялгийг минь эх орныг минь бүүр зөөгөөд дуусах нээ. Салхийг минь хүртэл үлдээхгүй бас ХУЖАА руу гөгө гэнэ шүү. ТУЛГА ах гарахаар энэ төслийг чинь ЗОГСООНО ДОО. МОНГОЛ ЯЛНА.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.242.18] 2017/6/29
Хувийн секторынхон мань чадлаараа л зүтгэж байна даа. Улсын бодлого л тогтвортой байгаасай!
7 | 0 Хариулах
Зочин [124.158.94.58] 2017/6/29
amjilt
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.186] 2017/6/29
Сайхан мэдээ байна.Төслийн багт ажлын амжилт хүсье
8 | 0 Хариулах