Уншиж байна ...

ФОТО

9 жилийн өмнө
2015/07/22
9 жилийн өмнө
Зураг
2015 оны 7 сарын 22
2013 онд эхлүүлсэн “АМГАЛАН" дулааны станцын үндсэн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 94 хувьтай байна. Уг станцыг ирэх 10 дугаар сарын 15-нд ашиглалтад хүлээлгэж өгөх учиртай. Үүний хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим Хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй албаныхан өнөөдөр станцын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Зураг
2015 оны 7 сарын 21
“Ази, Африкийн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих сан” /ADRF/ олон улсын байгууллага нь 2011 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Тэгвэл тус сангаар дамжуулан БНСУ-ын Үнэт цаас, санхүүгийн хороо өнөөдөр нэгэн арга хэмжээг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд зохион байгуулсан нь “Smart IТ” сургалтын төвийн нээлт байв. Энэхүү төв нь Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эхийн хүүхэд залууст үнэ төлбөргүй компьютер сургалт явуулах аж.
Зураг
2015 оны 7 сарын 21
Зуны сүүл сарын шинийн дөрвөн буюу өчигдөр "Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн" дүйчин өдөр тохиолоо. Энэ өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг гэж бурханы номлолд бичсэн байдаг. Иймд өчигдөр Гандан Тэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дараатай өнжив.
Зураг
2015 оны 7 сарын 20
Хүчтэй бороо орсны улмаас Улаанбаатар хотын төвөөр үер бууж, зам талбай усанд автаад байна.
Зураг
2015 оны 7 сарын 20
INFO.MN сайтын сэтгүүлч С.Баттулгыг энэ сарын 9-нөөс 27-ныг хүртэл Ганц худагт хорих шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг МСНЭ-ийн удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөлөл эсэргүүцэж сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардан өнөөдөр сайтын холбооны УЗ-ийн гишүүд, сайтын захирлууд Чингисийн талбайд цайны цагаараа чимээгүй суулт хийлээ.
Зураг
2015 оны 7 сарын 20
Travel+Leisure-ээс санал асуулга явуулахад жуулчид Японы Киото хотыг “Дэлхийн шилдэг хот”-оор нэрлэсэн байна. Мянга гаруй жилийн түүхтэй Киото нь эртний нийслэл бөгөөд сүм хийд, парк, дэлгүүр гээд жуулчдын очих газраар элбэг. Киотог яагаад дэлхийн шилдгээр нэрлэснийг доорх зургуудаас хараарай.
Зураг
2015 оны 7 сарын 18
Монгол оронд үр удам нь тасраад байсан зэрлэг адуу болох Пржевальскийн адууг Европын амьтны хүрээлэнгээс эх нутагт нь шилжүүлэх ажиллагаа 2011 оноос эхэлсэн.
Зураг
2015 оны 7 сарын 14
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд "Морин хуур" олон улсын фестиваль өчигдөр Чингисийн талбайд зохион байгуулагдлаа.
Зураг
2015 оны 7 сарын 12
Энэ жилийн наадмаар долоон начин, хоёр харцага цолтон шинээр төрөн гарлаа
Зураг
2015 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна.
Зураг
2015 оны 7 сарын 12
Улаанбаатарын үдэш
Зураг
2015 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэлж байна.
Зураг
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар төрийн түшээд Төв цэнгэлдэх хүрээлэнд гэр бүлийн хамт зочиллоо.
Зураг
2015 оны 7 сарын 11
Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Зураг
2015 оны 7 сарын 10
Шүдлэн насанд 228 үрээ бүртгүүлснээс 91-н үрээг гарааны зурхай руу хөдөлгөж 137-г нь эрлийз хэмээн хурдан морины салбар хорооноос үзээд хаслаа.
9 жилийн өмнө
2015/07/22
9 жилийн өмнө