2016 оны 9 сарын 12
8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ны өдөр нийт 5 хоногийн хугацаатай Тайланд улсын Бангкок хотноо болж өнгөрсөн тус "Ази номхон далайн бүсийн REMAX-ийн чуулга уулзалт" нь зөвхөн REMAX брэндийг бус нийт 20 гаруй азийн бүсийн нөлөө бүхий улсуудыг өөрийн улс орноо дэлхийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгчдэд таниулах, хамтын үйл ажиллагаа сайжруулах, бүс улсууд хоорондоо мэдээлэл солилцох, суралцах, хөгжүүлэх, идэвхижүүлэх боломжийг олгосноороо өмнөх жил тутам зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийн адил өндөр үр өгөөжтэй болж өнгөрлөө. Эхний хоёр өдөр буюу 8 сарын 28, 29-ны өдрүүдэд азийн болон олон улсын үл хөдлөх хөрөнгийн дээд түвшиний 40 гаруй төрлийн сургалт, семинар болон хурлуудыг зохион байгуулсан ба бидний зүгээс амжилттай оролцож хамгийн орчин үеийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг авав.