ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

“УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэн худалдаа гарна

www.ulaanbaatar.mn
2016 оны 9 сарын 7
ulaanbaatar.mn
Зураг зураг

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд  2016 оны есдүгээр сарын 08-11-ний өдрүүдэд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016” намрын үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран  “Мишээл экспо” төвд  зохион байгуулахаар болжээ.  

Үзэсгэлэнд  дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид  оролцож байгаагаас хүнсний салбараас 37  аж ахуйн нэгж, Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9, ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30, ном бичиг хэрэгсэл 3, үнэт эдлэл 3, барилгын салбараас 2, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2, импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16  аж ахуйн нэгж тус тус оролцохоор мэдүүлжээ. 

УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2016 үзэсгэлэнг зохион байгуулснаар: 

  • Ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих,
  • Сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах,
  • Чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх,
  • Олон улсын стандарт бүхий оновчтой импортыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.22.207] 2016/9/7
Миний мэдэхийн Улаанбаатар түншлэл үзэсгэлэнг жил бүрийн намар зохион байгууллаад 20 гаруй жил болж байгаа байх Энэ үзэсгэлэнг зохион байгуулсаны үр дүн гэж ямарч үзүүлэлт байхгүй Үзэсгэлэнд байнга ордог хэдэн хүнсний нэр бүхий үйлдвэрүүд говь улаанбаатар эрдэнэт хивс гар урлал бэлэг дурсгалын зүйл хийдэг байнга оролцдог хэдэн хүмүүс байдаг юм Бүтээгдэхүүн нь бахь байдагаараа жил бүр гаргана шинэ юм байхгүй шэнчлэл гэж юуч байхгүй МХАҮТ нийслэлийн тамгын газрынхан ичих хэрэгтэй шүү дээ шэнчлэл байхгүй улаг болсон үзэсгэлэнгээ зогсоох хэрэгтэй хайран мөнгө тэгээд болоогүй ЕС хотын дарга болон бусад томчууд очиж нээнэ гое шоу байгаа биз дээ. Тэгээд худлаа ярина. Үр дүн нь нийслэлийн тамгын газрын хэдэн хүүхнүүд үзэсгэлэн сайн зохион байгуулаж ажилдаа амжилт гарсан тул шинэ жилийн баяраараа шагнуулана ийм үзэсгэлэнгийн үр дүн гардаг юм ганц хоер [хориотой үг] хиамны нэр тодорноо гое байгаа биз энэ жил гое ундаа түрүүлэх байх шинэчлэл хэзээ явагдаж үр дүн гарах бол
1 | 1 Хариулах