• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

REMAX-ийн Ази Номхон Далайн бүсийн өндөр түвшиний хурал уулзалт Тайланд улсын Бангкок хотноо амжилттай болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 12
Сурталчилгаа
 

8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 2-ны өдөр нийт 5 хоногийн хугацаатай Тайланд улсын Бангкок хотноо болж өнгөрсөн тус "Ази номхон далайн бүсийн REMAX-ийн чуулга уулзалт" нь зөвхөн REMAX брэндийг бус нийт 20 гаруй азийн бүсийн нөлөө бүхий улсуудыг өөрийн улс орноо дэлхийн томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгчдэд таниулах, хамтын үйл ажиллагаа сайжруулах, бүс улсууд хоорондоо мэдээлэл солилцох, суралцах, хөгжүүлэх, идэвхижүүлэх боломжийг олгосноороо өмнөх жил тутам зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийн адил өндөр үр өгөөжтэй болж өнгөрлөө.

Эхний хоёр өдөр буюу 8 сарын 28, 29-ны өдрүүдэд азийн болон олон улсын үл хөдлөх хөрөнгийн дээд түвшиний 40 гаруй төрлийн сургалт, семинар болон хурлуудыг зохион байгуулсан ба бидний зүгээс амжилттай оролцож хамгийн орчин үеийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг авав.

 
 
 

Тус хурлын үеэр “REMAX Итали”-ийн бүсийн эзэмшигч Дарио Европын бүсийн маркетингийн үйл ажиллагаа болон түүний стандарт хэрхэн хөгжсөн талаар үнэ цэнэтэй сургалт болон зөвлөгөөг өгсөн бөгөөд тэрээр:

"Хамтын ажиллагааны эх үндэс нь бидний дэлхий дахинд бий болж буй шинэ оффисууд болон агентуудаар бий болж хөгждөг бөгөөд Азийн бүсийн улсуудын хурдацтай цар хүрээгээ тэлж буй явдал нь дэлхий дахинд хэрхэн уг брэнд танигдаж, батлагдсаныг илтгэж байна, тэр дундаа REMAX Moнголиа бүсийн талаар мэдээллийг бид авлаа, асар хурдацтай хөгжиж зах зээл дээрээ тэргүүлэгч байгуулага болж чадсан нь бидний дэлхийн брэндийг мөн тодорхойлж байна" хэмээн хуран цугласан дээд түвшиний төлөөлөгчдөд хандан үг хэлэв. 
 
 

Арга хэмжээнд нийт 500 гаран үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн, удирдлагууд болон брокер эзэмшигчид, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид цугласан байв.

Арга хэмжээний нээлтийн хүлээн авалтын үеэр хуран цугласан REMAX-ийн Ази номхон далайн бүсийн төлөөлөгчдөд 2015 онд гаргасан амжилт, бүтээлээр нь жагсаан шагнал гардуулсан бөгөөд “REMAX Монголиа” бүсийн хамгийн анхны брокер оффис болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд байрлах ParkSide оффист үйл ажиллагаагаа явуулж буй “REMAX Бест” оффис азийн бүсийн шилдэг, тэргүүлэгч оффисуудын нэг болж шагнал хүртсэн явдал нь бас нэгэн онцлууштай үйл явдал болсон юм. 

 
 

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Тайланд, Австрали, Филиппин улсын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдууд хүрэлцэн ирсэн байв. Үүний дараа REMAX-ийн ази номхон далайн өндөр түвшиний уулзалтууд үргэлжилсэн бөгөөд мөн брокер оффисийн хүрээнд болон агентийн хувийн хөгжлийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийн 100 гаруй лекц семинарыг “REMAX Тайланд”-ын хамт олон амжилттай зохион байгуулав.

Дашрамд дурьдахад 2020 онд Тус өндөр хэмжээний чуулга уулзалт нь Монгол улсад зохион байгуулагдаар төлөвлөгдөөд байгаа бөгөөд дараа жил “REMAX Австрали” хурлыг зохион байгуулах ба бэлтгэл ажлаа урьдчилан эхэлж арга хэмжээ болох газрыг хурал уулзалтуудын үеэр танилцуулав.

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.