• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

TUV Rheinland Монголд

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 6
Сурталчилгаа

Тогтвортой хөгжлийн зөвлөх үйлчилгээний Обзерв Консалтинг ЗҮБ болон Монголын Бизнесийн зөвлөл хамтран нэгэн семинарыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү семинарыг зөвлөх үйлчилгээ, баталгаажуулалтын дэлхийд тэргүүлэгч Германы TUV Rheinland байгууллагыг урьж хамтран зохион байгуулж байна.

 

 

СЕМИНАРЫН ТУХАЙ

Энэхүү семинар нь доорхи 3 бүлэг сэдвийн хүрээнд явагдана.

  1. Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, эрчим хүчний удирдлагын тогтолцоо ISO 50001 стандартыг хэрэгжүүлэх нь, түүний ач холбогдол
  2. Үйлчилгээний чанарын Баталгаажуулалт (Certified Service Quality)
  3. ISO-ийн удирдлагын тогтолцоонуудын шинэчлэл, шинэчлэгдсэн стандартуудын танилцуулга, үзэл баримтлал (ISO9001, ISO14001, ISO45001)

Яагаад эрчим хүчний удирдлага гэж?

2015 онд УИХ-аас “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийг батласан ба Засгийн газрын  2016 оны 295-р тогтоолоор  “Эрчим хүчний аудит хийх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчийг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлангах журам” зэрэг 4 журам батлагдан гарсан.  Хууль болон дагалдан гарсан журмаар эрчим хүчний өндөр хэрэглээ бүхий ААНБ-уудыг  “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж тодорхойлсон ба ҮХХ нь эрчим хүчний хэмнэлт тал дээр тодорхой үүрэг амлалтыг төрийн ба зохицуулалтын байгууллага, хяналтын байгууллагын өмнө хүлээх зохицуулалттай болсон.

Бидний зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний нэг зорилго нь эрчим хүчний хэмнэлтийн хууль эрхзүйн орчин, үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд тавигдах шаардлагын талаар болон зохицуулалтын энэхүү шинэ шаардлагад нийцэхийн тулд Эрчим хүчний удирдлагын олон улсын ISO 50001 стандартыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэхтэй холбоотой, мэдлэг мэдээллийг оролцогч нартай хуваалцахад чиглэнэ. Тиймээс энэ семинарт Бодлогын түвшиний удирдах ажилтанууд оролцох юм.

Яагаад Үйлчилгээний чанарын Баталгаажуулалт (Certified Service Quality) гэж?

CSQ нь TUV Rheinland-ийн боловсруулсан тогтолцоо баталгаажуулалтын стандарт (framework) юм. Бизнесийн харилцаа, ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд (Supply chain) талууд бизнесийн нэг хэлээр ярилцах шаардлага зүй ёсоор гардаг. Европт энэхүү баталгаажуулалтын тогтолцоо нь үйлчилгээний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын хүрээнд чиглэлд хамгийн өргөн хэрэглэгддэг хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн хэл аль хэдийн болсон ба дэлхийн бусад улс орнуудад (ялангуяа Азид) энэхүү тогтолцоогоор баталгаажуулалт хийлгэх эрэлт хурдтай өсөн нэмэгдэж байна.

Монголд сүүлийн жилүүдэд Эвэнт зохион байгуулах, Нийтийн хоол, Үзвэр үйлчилгээ, Энтертайнмент, Авто үйлчилгээ, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Зочид буудлын үйлчилгээ гэх мэт үйлчилгээний салбарууд хурдтай хөгжиж өрсөлдөөний эрч нэмэгдэж ирлээ. Эдгээр салбарын гол тоглогч нарын хувьд өрсөлдөөний стратеги нь үйлчилгээний төгөлдөршил ба чанарын асуудал байх болно. Иинхүү үйлчилгээний чанарын удирдлага хэрэгжүүлж үүнийгээ хөндлөнгийн нэр хүнд бүхий байгууллагын аудитаар үнэлүүлэн нотлох хэрэгцээн дээр энэхүү CSQ баталгаажуулалт үүссэн.

TUV Rheinland байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.tuv.com сайтаас,  Обзерв Консалтинг-ийн талаарх мэдээллийг www.observeconsulting.com сайтаас авна уу.

Семнарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг

ХААНА: BlueSky Hotel&Tower

ХЭЗЭЭ: 2016 оны 9 сарын 29-нд

ХУРААМЖ: Бүтэн семинар 200,000 төг ; 1 сэдэв 60,000 төг

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

  1. https://goo.gl/forms/CYnn7iiyLhdm2Y0k1 формыг бөглөх
  2. Хураамжаа шилжүүлэх /ХХБ 473007986 - ОУ-ын удирдлагын  тогтолцоо СЗМТ НҮТББ/
  3. Холбоо барих утасны дугаар: 99100879, 99071745

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг